Зургийн тайлбар: Төрсөн хүүхэд, нас барсан хүний тоо. 2011-2015 оны эхний 9 сард
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2015 оны эхний 9 сард 1484 хүүхэд шинээр мэндэлж, 328 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 328 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 4.37 ногдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдол буюу 4%-иар буурсан байна.
Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 89 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 27.1%, осол гэмтлийн нас баралт 53 тохиолдол буюу 16.1 %-ийг тус тус эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 10 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 6.7 болсон байна.
Дорнод аймгийн Статистикийн хэлтэс
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих