Дорнод аймгийн хөгжлийн урт хугацааны /2016-2030/ бодлого боловсруулах шаардлага, үндэслэлийг тодорхойлж, аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн боломж, чиг хандлагыг хэлэлцэх зорилготой анхдугаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Бүс нутгийн хөгжлийн бодлогын төв, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Багийн Засаг дарга нар нийт 170 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр салбар бүр дээр оролцогчдын саналыг сонслоо. Хэлэлцүүлгийг зохион байгуулсанаар оролцогчдын саналыг авч, цаашид хийх ажлын ерөнхий төлөвлөгөөг гарган ажиллах юм.
Хэлэлцүүлэгт Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал сэдвээр Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн,
Дорнод аймгийн урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах хэрэгцээ, шаардлага сэвдээр УИХ-ын гишүүн, Н.Номтойбаяр,
хөгжлийн бодлого боловсруулахад тавигдах шаардлага, бүс нутгийн түвшинд харгалзан үзэх хүчин зүйл сэдвээр Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, Бүс нутгийн хөгжлийн бодлогын төв доктор М.Алтанбагана
Хөгжлийн бодлого боловсруулахад шаардагдах нийгэм, эдийн засаг, байгаль орчны орон зайн анализ, төсвийн бодлого-төлөвлөгөөний уялдаа холбоо сэдвээр МУИС-ын ШУС-ын багш, доктор Б.Сувданцэцэг,
Орон нутгийн түвшид хөгжлийн бодлогоо тодорхойлсон олон улсын туршлага Бүс нутгийн хөгжлийн бодлогын төвийн Хөгжлийн бодлогын судлаач, магистр Д.Түвшинбат нар илтгэл хэлэлцүүлж түүний дараагаар оролцогчдын дунд дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг, өрнүүлж санал, санаачлагыг сонслоо.
Хүний тогтвортой хөгжил /Хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн халамж/
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжил
Аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын хөгжил
Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөгжил
Аялал жуулчлал, үйлчилгээний салбарын хөгжил
Барилга хот байгуулалт, дэд бүтцийн хөгжил /зам тээвэр, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо/
Байгаль орчин, ногоон хөгжил
Гадаад харилцаа, хамтын ажиллагаа
Сумдын бүсчилсэн хөгжил
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих