"Төгрөгийн ашиг бус түмний гэгээрлийн тусыг зоримой” уриатай "Монголчууд” сэтгүүлийн шинэхэн дугаар худалдаанд гарлаа. Тус сэтгүүл нь нийтлэлийн бодлогоо уншигчдын танин мэдэхүй, урлаг, гоо зүйн боловсролд чиглүүлж, түүх соёл, угсаатны зүй, Монгол хэл, утга зохиол, Монголчуудын амьдралын хэв маягийг харуулсан уншууртай нийтлэл, тэмдэглэл хүргэдгээрээ сэтгүүлзүйн салбарт танил болоод байгаа билээ.
Нүүр хуудаснаа Хэрлэнгийн намрыг дүрсэлсэн сэтгүүлийн энэ дугаарт "Соёмбон өгүүлэмж буюу Өдгөө цагийн Монголын гуниг”, Оросын нэрт зохиолч Н.В.Гоголийн "Харалган анддаа” бүтээл, Ц.Дамдинсүрэн гуайн "Да багшийн ширээг нулимсан түүх буюу Хөөсөн чихэр анх идсэн нь” дурсамж, Л.Түдэвийн "Эртний Монголчуудаас юу үлдсэн бэ?” нийтлэл, Айраг буюу Гишүүнэ өвсний тухай сонирхолтой баримтууд, Монголчуудын үг хэллэгийн түүх гарал, С.Эрдэнийн "Наран тогоруу” алдарт өгүүллэг, Сэтгүүлч Д.Батжаргалын "Шинэ зууны хуучин хүү” эссэ, Д.Нямаагийн "Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл”, Цөллөгт байхдаа Түрэг судлаач болсон Монгол эрдэмтний бодит түүх, "Бүхий л амьдралаа Монголчуудыг гүтгэлэг доромжлолоос хамгаалахад зориулсан” Оросын суут эрдэмтний намтар гээд сонирхолтой олон арван нийтлэл хэвлэгджээ.
"Монголчууд” сэтгүүлийг Дорнод нутгийн яруу найрагч Д.Ган-Очир эрхлэн гаргадаг бөгөөд сэтгүүлийн зөвлөхөөр СГЗ сэтгүүлч, орчуулагч Г.Аким, СГЗ сэтгүүлч, орчуулагч Ж.Нэргүй, эмч, орчуулагч Л.Энхбаатар нар ажилладаг юм бана.
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих