Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг АТГ-т шалгуулахаар өгчээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн иргэн Н.Батсүмбэрэлээс тодрууллаа.
-Нийслэлийн Засаг даргыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгсөн гэсэн. Яг ямар асуудлаар шалгуулахаар болсон юм бэ?
-Хотын захирагч Э.Бат- Үүлийг ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар АТГ-т шалгуулахаар өнөөдөр / өчигдөр/ бидний хэсэг иргэн хүсэлт өглөө. Нэгдүгээрт, Э.Бат- Үүл дарга хүүгийнхээ нэр дээр байдаг "Гранд лайн” компанид нийслэлийн гэр хорооллын дахин төлөв лөлтийн ажлаас тендэр өгсөн. Тендэрийн захирамж нь мэдээж өөрийнх нь гарын үсэгтэй. Аав нь хүүдээ төрийн мөнгөнөөс өгч буй нь ашиг сонирхлын зөрчил мөн үү биш үү. Бид мөн гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, Э.Бат- Үүл дарга улс төрийн өндөр албан тушаалтны хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг байнга гаргаж өгдөг. Энэ мэдүүлэгтээ хүүгийнхээ "Гранд лайн” ком- панийг мэдүүлсэн үү. Хэрэв мэдүүл сэн бол ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэдгийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. 2013 оны тавдугаар сарын 29- ний өдөр нийслэлийн Засаг даргын А/533 тоот захирамж гарсан. Энэхүү захирамжаар нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хороо, Амгалангийн орчимд гэр хорооллын дахин төлөвлөх ажлыг өөрийн хүү Б.Чулуудайн "Гранд лайн” компанид өгсөн байдаг. Тэгэхээр хотын захирагч, улсын баатар, УИХ ын гишүүн асан хүн хүүдээ тендэр авч өгч болдог. Бусад нь болдоггүй юм уу. Ямар ч л байсан хэвлэлээр яваад буй янз бүрийн мэдээллээр биш цаасан дээр байгаа тодорхой баримтын дагуу шалгуулахаар АТГ-т өгсөн.
-Шалгалтын дүнг хэрхэн харж байна вэ?
-Мэдээж эхлээд өгсөн хүсэлтийнхээ шийдвэрийг харна. Үүний дараагаар хэрхэхээ шийднэ. Улаанбаатар хотын захирагчийг нийслэлийн ИТХ сонгодог. Хариуцлагагүй ажилласан бол чөлөөлж огцруулдаг. Тиймээс бид нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүдэд энэ асуудлаараа хандах төлөвлөгөөтэй байгаа юм. Хэрэв нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс өөр хүн байгаад хүүдээ тендэр авч өгсөн бас бус асуудалтай бол өдийд хэдэн удаа огцорчихсон байх байсан.
-Ямар шалтгаанаар огцрох байсан юм бэ. Үүнийгээ тодруулбал?
-Ардчилсан хувьсгалд орол- цож явсан, улсын баатар хэмээх цол гуншинтай, УИХ-ын гишүүн байсан энэ хүнийг огцруулахгүй, харин ч өөгшүүлээд суулгаад баймааргүй байна. Энд шударга ёс үйлчлэхгүй байгаа биз дээ. Тиймээс хууль хяналтын байгууллага нь дээрх асуудлыг шударга шүүнэ гэдэгт итгэж байна.
-Та бүхэн шаардлагадаа тодорхой хугацаа заасан уу?
-Заагаагүй. Өнгөрсөн долоо хоногт шилэн дансны асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан. Тэр шаардлагын хариу төд удалгүй ирсэн. Тэгэхээр Э.Бат- Үүл түүний хүүхдийн асуудлаар АТГ нэг их удалгүй дүгнэлтээ гаргах байх.
Ц.ЗАЯА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих