Дорнод аймгийн Баяндун суманд ус хуримтлуулах хөв байгуулжээ. Энэхүү хөвийн судалгаа, зураг төслийн ажил болон барилгын ажлын тодорхой хувийг "Эко дасан зохицохуй” төслөөс санхүүжилсэн байна. Харин хагасыг нь аймгийн байгаль хамгаалах сангаас гаргажээ. Нийт 74 сая төгрөгийн төсвөөр бүтсэн "Ус хуримтлуулах байгууламж” нь 251 м урттай шороон далан, 56 м урттай ус хаюурын барилга, 4м*3.0м хэмжээтэй усны энерги унтраах барилга, 24.5м ус гаргах хоослох хоолойтой, хамгийн их түвшиндээ Wmax=37283.0м3, хэвийн түвшиндээ 18854.0м3, хамгийн бага түвшиндээ 548м3 ус хуримтлуулах усан сан бүхий инженерийн хийцэт жижиг хөв юм. Уг байгууламыг Улаанбаатар хотын "ТАНГРА-АББ” ХХК барьж ашиглалтад оруулжээ. Аль хэдийн усан үүсч эхэлсэнд иргэд ам сайтай байгаа. Энэхүү хөвийг түшиглэн урдхан талд нь орон нутгийнхан 12 га газар жимсний аж ахуй байгуулж, хөвийн эргэн тойрон газрыг хашаажуулж хамгаалан амралт зугаалгын талбай байгуулах санаачлага гаргаад байгаа нь сайшаалтай.
Н.Мөнхсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12115
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих