Чойбалсан хотод мотоциклоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэхийг
хориглоод байгаа билээ. Уг шийдвэрийг эсэргүүцсэн мотоциклтой иргэд
өнөөдөр Аймгийн ЗДТГ-ын үүдэнд дахин жагслаа. Тэд өнгөрсөн пүрэв гарагт
ЗДТГ-т ирж эсэргүүцлээ илэрхийлсэн ч засаг дарга С.Ганбат эзгүй байсан
тул ЗЦТ, ТАЗГ-ын дарга нартай уулзаад буцсан тухай бид мэдээлж байсан
билээ. Тэгвэл өнөөдөр Засаг дарга С.Ганбат Улаанбаатараас иржээ. Гэхдээ
хараахан ажилдаа ороогүй байгаа тул мотоциклчид дахин цугларахаар болж
тарцгаасан байна.
Дашрамд дурьдахад Чойбалсан хотод мотоциклоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 50-60 гаруй иргэд бий гэсэн албан бус тоо байна. Мотоциклийн хөдөлгөөнийг хорьсноор эдгээр иргэд ажлын байргүй болж байгаа. Гэвч нөгөө талаар мотоциклчид замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүй, хамгаалалтын хэрэгсэл зүүж хэвшээгүй зэрэг нь хөдөлгөөний аюулгүй байлыг ноцтой зөрчиж байгаа юм. Үүнээс болж мотоциклоор аваар осол гаргах нь их байгаа. Түүнчлэн мотоцикл-такси нь Монгол улсын стандартад нийцэхгүй байгаа нь засаг даргын захирамж гарахад нөлөөлжээ.
Dornod.NET

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих