Энэ сарын 14-ны өдөр манай Choibalsan.mnсайт "Монгол улсын хил халдашгүй дархан байж чадаж байна уу" гарчигтай мэдээллийг нийтлэн гаргасан билээ.
Тус мэдээллийг манай сайтын сэтгүүлч Чой Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн мэдээллийн дагуу бэлтгэн нийтэлсэн бөгөөд мэдээгээ нийтлэхээсээ өмнө бид мэдээллийн эх сурвалжийг баттай болгох үүднээс Дорнод аймгийн хилийн 0198-р ангийнзахирагчтай холбогдох гэж хэд хэдэн удаа утас руу нь залгасан боловч холбогдож чадаагүй юм.
Тиймээс уг мэдээллээ тус сумын иргэдийн мэдээллийн дагуу бэлтгэн оруулсан билээ.
Дээрх утсаар холбогдож чадаагүй тухайгаа бид нийтлэсэн мэдээн дундаа дурдан оруулсан байгаа.
Улмаар тус мэдээнд "Дорнод аймгийн хилийн 0198-р ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын иргэд хил зөрчин ирж хадлан хадаж байгаад баригдсан, Тухайн үедээ тус улсын хилийн албаныхан буу зэвсэг агсан орж ирээд л иргэдээ, техник хэрэгсэлтэй нь аваад явчихсан тухай хэлж байх юм.” гэсэн бичвэрийг бичсэн байдаг.
Харин Хилийн 0132 дугаар анги хамт олон болон удирдлагын зүгээс уг мэдээллийг албан ёсны бус эх сурвалжаас авсан, ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ.
Улмаар "БНХАУ-ын иргэд хил нэвтрэн орж ирсэн нь үнэн ч буу зэвсэг агсан орж ирэн техник хэрэгсэлтэй буцаж явсан юм байхгүй. Энэ нь ташаа мэдээлэл” хэмээн мэдэгдэж байна.
Тиймээс манай Choibalsan.mn сайт дээрх мэдээлэлдээ буруу ташаа зүйл дурдсан учир залруулга гаргаж байна.
Мөн Дорнод аймгийн хилийн 0198-р анги болон Хилийн 0132-р ангийн удирдлага хамт олноос хүлцэл өчье.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих