Дорнод аймгийн засаг дарга С.Ганбат төрийн тамгыг гартаа атгаад 100 хоног өнгөрч байна. Аливаа удирдах албан тушаалтны ажлын эхний 100 хоног бол тухайн хүнийхээ хэн болох, цаашид юу хийх хүн бэ гэдгийг харуулах эхлэлтийн цаг хугацаа байдаг. Ийм ч учраас иргэд олон нийт болоод улстөрчид энэ хугацааг шүүмжлэлд бус ажиглаж, дүгнэлт хийхэд зориулдаг уламжлалтай.
С.Ганбатыг засаг даргаар томилогдох үед "Манай Ганбаа дарга ч их тайван дөлгөөн хүн шүү. Удаан хойрго байх вий” гэсэн яриа гарч л байсан. Харин тэрээр өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд шинэчлэлийн гэмээр дорвитой хэд хэдэн ажлыг амжуулаад авчээ. Тухайлбал Дорнодын ДЦС-ын өргөтгөлийн хөрөнгө татах, дулааны шугам сүлжээний өргөтгөл, аймгийн төвд замбараагүй газар олголтыг цэгцлэх, Мотоцикл таксиг хориглох, Шүр захын замын хөдөлгөөний ачаалал бууруулах гэх мэтээр дурьдвал боломжийн урт жагсаалт гарах нь. Сүүлийн хоёр сарын турш зүүн бүсийн аймгуудыг сандаргасан шүлхийн аюул Дорнодыг тойроод гарчихсан нь ч засаг даргын ажилтай их бага хэмжээгээр холбогдоно.
Тэрээр ажлынхаа эхний 100 хоногт аймгийн бүхий л агентлаг хэлстийн үйл ажиллагаатай танилцсан. Үүний хажуугаар Улаанбаатарт хэд хэдэн удаа зорчиж, сайд дарга нартай харилцах, аймагтаа хөрөнгө мөнгө "зулгаах” талаар бас ч гэж туршлага хуримтлуулаад амжсан байж таараа. Өөрөөр хэлбэл С.Ганбатын "засаг даргын амьдрал” жинхэнэ утгаараа одоо л эхэлж байна…
Dornod.NET
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих