Дорнод аймгийн унадаг дугуй сонирхогч залуус нэгдлээ. Жил гарны өмнө хэсэг хүмүүс нийлэн өглөө бүр дугуй унаж эрүүл мэнддээ анхаарал тавьж аялдаг байсан нь өргөжиж олон хүмүүсийг эгнээндээ нэгтгэж чаджээ. Дугуйчид нүүр номд /пэйсбүүк/ цахим бүлэг нээн өөр хоорондоо харилцан уулзах цагаа товлож долоо хоногийн нэг өдрийг өөрсдийн эрүүл мэндэд зориулдаг болж. явдаг байснаа өнөөдрийн Одоогоор тус сүлжээ 900 гаран гишүүнтэй болсоноор өдөртөө 10-20 хүн байнга дугуйгаар аялдаг болж. Ингэснээр залуучууд болон бүхий л насныханы чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, эрүүл амьдрах боломжууд нээгдэж байгаа бөгөөд нэгдсэн дүрэм журамтай болохын тулд энэ сарын 10-д анхны чуулга уулзалтаа –нд зохион байгуулж дүрэм журмаа баталж, тэргүүн, хяналтын зөвлөлөө сонгон албан ёсны төрийн бус байгууллага болжээ. Цаашид унадаг дугуйг хэрэглээгээ болгох сонирхолтой олон хүмүүс бий болжбайгаа нь тус аймагт дугуйн зам зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.
Н.мөнхсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12154
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих