Хорвоогийн ээлжит мөхөл үү, ээлжит цуурхал уу? Их Британий эрдэмтэн Мехран Каше "Энэ амралтын өдрүүдэд эсвэл маш ойрын хугацаанд 40 сая хүн аймшигт газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэнэ" гэж мэдэгдлээ. Лондоны их сургуулийн профессор, цөмийн физикч Мехран Каше "Энэ газар хөдлөлт Хойд Америкийн эрэг дагууд болно. 2 тивийн хооронд асар том хагарал үүсч, улмаар Америк, Мексик зэрэг хэдэн орон устана" гэжээ. Дараа нь аварга цунами давлагаалж, Америк болон Азийн эрэг дагуух бүхнийг хаман одох юм байх.
"Эдгээр орны эрх баригчид өргөн хэмжээний нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн биш тул 40 сая орчим хүний амь үрэгдэнэ" гэж эрдэмтэн үзэж байна. Дашрамд дурдахад, яг энэ амралтын өдрүүдэд Калифорнийн аврагчид газар хөдлөлтийн үеэр хэрхэн ажиллах сургалтаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Эсвэл Америкийн эрх баригчид түүний зөгнөлийг сэтгэлдээ хэт ойр хүлээн авч, болзошгүй байгалийн гамшгаас сэргийлэх сургалтууд явуулахаар зэхэж байж магадгүй.
Иранаас гаралтай Мехран Кеше үндсэн ажлынхаа зэрэгцээ плазм, магма судалж байгалийн гамшгийн талаар зөгнөдөг хоббитой. "Ойрын амралтын өдөр тохиох байгалийн энэ гамшиг дэлхийн бөмбөрцгийн баруун талыг тэр чигт нь хамарна. Өмнөд Америкийн эрэг дагуу газар хөдөлж, улмаар Хойд Америкийн газрын гүний хавтангууд хагарч, ар араасаа цунами үүсгэнэ. 40 сая хүртэл хүн үрэгдэж болзошгүй" гэж эрдэмтэн тайлбарлав. Энэ зөгнөл үнэн эсэхийг мэдэх хугацаа тун бага үлд лээ дээ...
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих