Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг нь "Мөнхөт хотхон” нэртэйгээр 1993 онд үүсгэн байгуулагдсан.
Тус баг нь аймгийн төвөөс урагшаа 12 км-ийн зайд оршдог. Багийн нутаг дэвсгэр нь мал болон туслах аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой бүс нутаг юм.
Тус баг нь 205 өрхийн 658 хүн ам, 10132 толгой малтай.
Тус багийн тэргүүний сайчуудаас дурьдвал: Мал сүргээ таван төрлөөр нь өсгөж 2008 онд сумын сайн малчин 2009 онд аймгийн сайн малчнаар тодорсон Гармаагийн Жаргалсайхан, 2001, 2005, 2009 оны аймгийн Тэргүүний тариаланч Гомбын Билэгсайхан, 2008, 2009 онд аймгийн тэргүүний тариаланчаар шалгарсан Дугарын Долгорсүрэн, 2009 оны аймгийн алдарт уяач Ш.Эрдэнэбаатар, П.Лхагвасүрэн, 2009 онд сумын тэргүүний тариаланчаар шалгарсан Т.Гантөмөр, мөн 2009 оны сумын сайн малчин Г.Энхтайван нар ажиллаж хөдөлмөрлөж байна.
Тус багийн малчин иргэд Өгөөмөр, Полигон, Сүүл нуур, Хөөвөр, Сайн худаг, Бор өндөр, Зүүн шорвог, Амгалан булаг, Энгэр хашаат, Найман хашаат, 80-н пайз, Чонот, Энгэр шанд, Зүүн сүүж, Баруун шорвог, 20-ын толгой, Тэмээт, Марц, Баруун сүүж, Арын шанд, Зоогийн ус, Замын чулуут, Хадатын худаг, Муу худгийн хоолой, Гоожуур, Гарамын ухаа, Жаргалын худаг, Дэхт, Бат-Уул зэрэг газруудаар нутаглан амьдарч байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих