Өмнөд Судан улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч, ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулсан талаар "Соёмбо" сонин мэдээлсэн байна.
Тодруулбал, түүнийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа нар түүнээс тусламж хүссэн байна. Тэрбээр энэ сарын 4-ний өдрийн 18.40 цагийн үед харуулын цэгт дэд ахлагч Э.Ирээдүйтэй хамт үүрэг гүйцэтгэж байжээ. Гэтэл нэгэн цагдаа "Mongolia, Help me” гэсээр сандран шатаар гүйгээд гараад ирсэн байна. Хамтрагчтайгаа хамт бууж шалгахад дотоодын дүрвэгч иргэдийн хорих байрт үймээн самуун дэгдэж, саатуулагдаж буй залуус НҮБ-ын цагдаа нарыг зодож байжээ.
Тэд гартаа урт хэмжээний төмөр барьж, НҮБ-ын цагдаа эмэгтэйг толгой руу нь цохин гэмтээж, улмаар амь насанд нь заналхийлэн хөөж байсан байна. Үүнийг анзаарсан Монгол энхийг сахиулагч, хоёр хоригдол руу буу тулган сумлаж, "Get down” хэмээн шаарджээ. Ингээд зөрчил гаргасан залуусыг баривчлан, саатуулах байрт оруулж, зөрчилт байдлыг арилгаж чаджээ. Хэрэг явдал дууссаны дараа НҮБ-ын цагдаа нар "Моngolia good, thank you” хэмээн монгол дайчинд талархсанаа илэрхийлсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих