Цагдаагийн албан хаагчидтай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, "Дорнод Замын цагдаа” гэх цахим хуудсанд нэгэн цагдаа Монгол төрийн цагдаагийн хятад бичигтэй хантааз, өмсөн зургаа авахуулжээ. Эл зургийнхаа тайлбарт "ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН АЛБА ХААГЧДАД ОЛГОСОН ИЖ БҮРЭН АГСАМЖ” хэмээн бичсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны дарга Жин Рүй Ган /Jin Rui Gang/-аар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт урилгаар ажлын айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд аймгийн тамгын газар, цагдаагийн газар, прокурорын газар, гадаадын харъяат, хил хамгаалах газрын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, улмаар тус улсын удирдлагууд гарын бэлэг болгож ийн хятад бичигтэй өмсгөл дурсгасан нь энэ аж.
Ингээд бодит мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн албан хаагчийн зураг олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Монголын төрийн цагдааг доромжиллоо гэж иргэд харж байна. Энэ яг ямар учиртай хувцас юм бэ. Үнэхээр цагдаагийн албан хаагчдад ийм хангамж олгоо юу?
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн цагдаагийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд Хянган аймгийн цагдаагийн газраас Дорнод аймгийн цагдаагийн газарт 10 ширхэг иж бүрдэл хувцас өгсөн. Уг хувцсыг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэж болох стандартад шаардлага хангах эсэхийг тодруулах ажлыг цагдаагийн байгууллагаас хийж байна. Болно гэвэл хэрэглээд явна гэсэн үг.
-Тэгэхээр хятад бичигтэй цагдаагийн хувцас хэрэглэж болзошгүй гэсэн үг үү?
-Үгүй. Огт тийм зүйл болохгүй.
-Тэгээд юуг хэрэглэх эсэхийг шийдэх гээд байгаа юм бэ?
-Хантаазны асуудал яригдаагүй. Цагдаагийн агсамж буюу гав, бороохой, гар чийдэн гэх мэт агсамжийг хэрэглэж болох эсэхийг шийднэ.
-Тэгвэл хятад бичигтэй хантааз өмссөн цагдаагийн зураг ямар учиртай юм бэ?
-Энэ бол цагдаагийн байгууллагатай холбоотой биш хувь хүнтэй холбоотой асуудал. Тухайн хувь хүнтэй холбоотой асуудалд Дорнод аймгийн цагдаагийн газраас албаны шалгалт хийж, албан үүрэгтээ хайнга хандсан. Цагдаагийн байгууллагад сөргөөр нөлөөлөх мэдээллийг өөрийн фэйсбүүктэй дур мэдэн байрлуулсан гэж арга хэмжээ авагдаад явж байна.
-Яг ямар арга хэмжээ авагдсан бэ?
-Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авагдаж байна.
-Зураг нийтэлсэн иргэн цагдаагийн албан хаагч биз дээ?
-Тийм. Дорнод аймгийн замын цагдаагийн газрын алба хаагч. Өөрөө дур мэдэн хятад бичигтэй хантааз өмсөн зургаа авахуулж нийтэлсэн байна лээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих