ГАВАНА. /TASS/. Сирид Кубын цэрэг байхгүй гэж тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдэв.
Куба Сирид цэрэг байрлуулсан гэх хариуцлагагүй, үндэслэлгүй мэдээллийг эрс эсэргүүцэж, няцааж байна гэж Кубын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.
"Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж буй ОХУ, Иран болон бусад хүчний ажиллагаанд Куба нэгдсэн байна гэж зарим мэдээллийн хэрэгсэлд гарсантай холбогдуулан Кубын Гадаад хэргийн яам албан ёсоор уг мэдэгдлийг хийсэн байна.
Куба Сири рүү цэрэг илгээсэн тухай албан ёсны мэдээлэл АНУ аваагүй гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнест энэ сарын 15-нд мэдэгдсэн байна.
Харин энэ сарын 18-нд АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Марк Тонер, Куба Сирид цэргийн оролцоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл бид аваагүй гэж мэдэгджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: montsame.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих