Их Британийн цөмийн эрдэмтэн, Лондоны их сургуулийн физикч Мехран Кеше аравдугаар сарын 18-нд аймшигт газар хөдлөлт болж, хамгийн багадаа 40 сая хүн амиа алдана хэмээн өөрийн тооцоололдоо үндэслэн мэдэгдсэн билээ.
Гэвч олон нийтийг айдас хүйдэст автуулсан, гэнэн зөгнөл хэмээн Английн хэвлэлүүдэд бичжээ. Сошиал сүлжээнд хэрэглэгчид түүнийг солиотон хэмээн нэрлэх болсон байна. Эрдэмтний таамаглал биелэлээ олох 18-ны өдөр нь өнөөдөр юм.
Физикч Мехран Кешегийн өмнө нь мэдээлснээр дэлхийн газрын хавтангуудын хөдөлгөөн сүүлийн таван сарын хугацаанд 1.2 дахин нэмэгдсэн. Гэсэн ч Лондоны их сургуулийн эрдэмтэнтэй санал нийлэх судлаачид олдохгүй байгаа бөгөөд зөвхөн түүний таамаглал биелэх эсэхийг энэ сарын 19-нд шилжих шөнө хүртэл харах ёстой хэмээн зарим судлаач ярьж байна.
Мехран Кеше "Маргааш хүн төрөлхтөн үхэлтэй нүүр тулах болно. Газар хөдлөлтийн уршгаар Умар, Өмнөд Америк салж, Карибын тэнгисийн орнуудад цунами үүсч, бүхэлдээ сүйдэх болно.Мөн Хятад, Япон болон Ази, Америкийн орнууд усанд автаж, 40 сая иргэн амиа алдах болно. Ингэхдээ Өмнөд Америкийн 20-24 цэгт хүчтэй газар хөдлөлт болно” гэж мэдээлсэн байна.
Иранд төрсөн тэрбээр Нидерландад төвтэй ашгийн бус Кеше сангийн тэргүүнээр ажилладаг.
Т.Мунаа
Эх сурвалж: Time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих