Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагааг ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх зорилготойгоор Монгол Улсад 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Шилэн дансны тухай хууль мөрдөгдөж эхэлсэн. Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 384 дүгээр тогтоолоор баталсан "Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ын дагуу тус аймгийн төсөвт байгууллагууд нь шилэн дансны мэдээллээ холбогдох зааврын дагуу оруулж байна.
2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Сангийн яамны Шилэн дансны сайтад аймгийн Төрийн санд бүртгэлтэй 219 байгууллагын мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 2015 оны 3 дугаар улирлын байдлаар манай аймгийн хэмжээнд нийт 248 байгууллага бүртгүүлж мэдээллээ байршуулахаас 29 байгууллага буюу 11.7 хувь нь буюу бүртгүүлээгүй, бүртгүүлсэн 219 байгууллагаас 4 байгууллага татан буугдсан байна.
Нийт төсвийн байгууллагуудын төрийн сангийн бүртгэлийн данс болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын аж ахуй нэгжийн регистрийн дугаараар нь шилэн дансны цахим хуудсанд хандах эрхийг олгож, түүгээр мэдээлээ байршуулж байна.
2015 оны 3 дугаар улирлын байдлаар шилэн дансны мэдээлэлд орон нутгийн болон сумдын ерөнхий орлого, орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн мэдээллийг тавих эрх нээгдээгүй, шилэн дансанд нэвтрэх эрх нээлгэх хүсэлт судалгаа явуулсан боловч хариу ирүүлээгүйн улмаас мэдээлэгдээгүй байгаа болно. Гэхдээ аймгийн төсвийн орлого, орон нутгийн хөгжлийн сангийн зарлага батлагдсан төсөв, зарцуулалт, хэтрэлт хэмнэлт, санхүүгийн гүйцэтгэл нь Засгийн газрын 2012 оны 17 дугаар тогтоолын дагуу болон Шилэн дансны тухай хуулийн 5.1.1-д заасны дагуу холбогдох журмаар заасан маягтаар аймгийн албан ёсны вэб сайтанд тусгаад тайлагнагдаж байгаа, харин сумдын гүйцэтгэл тайлагнагдахгүй байгаа билээ.
Төсөвт байгууллагууд нь Шилэн дансны тухай хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.4, 6.1.5 дахь заалтад дурдсан мэдээллүүдийг мөн өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулсан байх шаардлагатай байна. Тухайлбал:
Аймгийн төрийн сангийн Шилэн дансанд тавигдах мэдээллийг аймгийн албан ёсны вэб хуудас болохwww.dornod.gov.mn хуудсанд ШИЛЭН ДАНС, ТЕНДЕР гэсэн 2 дэд цэсээр дамжуулан шилэн дансны хууль болон журмыг мөрдөн ажиллаж байна.
Жишээ нь: ШИЛЭН ДАНС гэсэн цэсэнд Батлагдсан төсөв -2015 – т жилийн батлагдсан төсвийг,
Төсвийн гүйцэтгэлийн мэдээ –2015–д Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийг журмын 11 дугаар хавсралтаар, мөн журмын 08-р хавсралтаар /5 сая төгрөгнөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт/ -г,
ТЕНДЕРгэсэн цэсэнд – тендэр шалгаруулалтын явц, үр дүн – хэсэгт журмын 7-р хавсралтын дагуу тендерийн мэдээллийг тогтмол байршуулан ажиллаж байна.
ЖИЧ: Аймгийн төрийн санд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд хандах эрх нээгээггүй байна. Аймгийн Засаг даргын тамгын газрын цахим хуудас болон ил тод байдлын самбараар дамжуулан хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэнд аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба хамтран дотоод аудит хийн шилэн дансны нэгдсэн санд бүртгэлтэй төсвийн, төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, улсын төсвийн хувьсах зардлаар санхүүждэг хувийн хэвшлийн нийт 219 байгууллагын мэдээллийг нэгтгэн улирал тутам Сангийн Яам-д хүргүүлж, тайлагнаж байна.
Түүнчлэн 2015 оны 2, 3 дугаар улиралд шилэн дансны нэгдсэн санд төсвийн мэдээлэлээ байршуулаагүй болон дутуу байршуулсан байгууллагуудтай мэдээллээ бүрэн байршуулах талаар тухай бүр холбогдон, алдааг залруулан, зөвлөмж өгч ажиллаж байна.
2015 оны 3 дугаар улирлын байдлаар төсөвт байгууллагууд төсөв, санхүү, байгууллагын засаглалтай холбоотой мэдээллийг ил тод байлгах, иргэдэд нээлттэй байлгах зорилгоор Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.6, 6.2.1-6.2.5, 6.3.2, 6.3.3, 6.3.6, 6.4.1, 6.4.4, 6.4.5, 6.4.7, 6.4.9-д заасан мэдээллүүдийг цахимаар мэдээлж байгаа хэдий ч учир дутагдалтай байна. Түүнчлэн тогтмол байршуулах мэдээлүүдийг дутуу буюу хангалтгүй тайлагнасан байна.
2015 оны эхний 3 дугаар улирлын байдлаар төсвийн мэдээлэлээ 215 байгууллага мэдээлэхээс 7 дугаар сард 186 байгууллага, 8 дугаар сард 179 байгууллага, 9 дүгээр сард 180, 10 дугаар сард 5 байгууллага тус тус мэдээлсэн байна.
Түүнчлэн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээллийг 11 байгууллага мэдээлсэн байна.
Мөн тайлант хугацаанд 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй цалингийн зардлаас бусад мөнгөн гүйлгээг хийсэн тухай 42 байгууллага 184.541.450,4 мянган төгрөгийн гүйлгээг 2015 онд мэдээлэхээс 4 байгууллага 36.890,4 мянган төгрөгийн 7 гүйлгээг мэдээлээгүй байна. /Өөрөөр хэлбэл төсөвт байгууллагууд шилэн дансанд тавих мэдээллээ бүрэн байршуулахгүй байна, тухайлбал 5 сая төгрөгөөс дээш өртөгтэй гүйлгээг мэдээлэхгүй байгаа учир төсөвт байгууллагуудын төрийн сангийн хуулгаар нь нэг бүрчлэн орж шалгаж , мэдээллийг нь байршуулж, дүнг гаргасан./ Үүнд:
№ | Байгууллагын нэр | Гүйлгээний тоо | Огноо |
1 | Матад сумын ЗДТГ | 1 | 2015.04.02 |
2 | Онцгой байдлын хэлтэс | 1 | 2015.08.26 |
3 | Хөдөлмөрийн хэлтэс | 1 | 2015.09.15 |
4 | Халхгол сумын ЗДТГ | 4 | 2015.06.02, 15, 19 |
Нийтлэг зөрчлүүд:
№ | Нийтлэг зөрчил | Тоо /байгууллага/ | хувь |
1 | 1 дүгээр улирал болон 9 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээллээ шивээгүй | 68 | 31.6. |
2 | 1-ээс 9 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн шивээгүй | 15 | 6.9. |
3 | Төсвийн гүйцэтгэлээ шивсэн боловч өгөгдлүүдийг дутуу шивсэн | 103 | 47.9. |
4 | Эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийн KPI: мэдээллийн хэтрэлт хэмнэлтийн мэдээллээ дутуу байршуулсан | 19 | 8.8. |
5 | Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авч буй эрх бүхий этгээдийн жагсаалт баршуулаагүй, | 69 | 32.0. |
6 | Огт мэдээлэл оруулаагүй | 6 | 2.7. |
7 | 5 саяас дээш гүйлгээг байршуулаагүй | 4 | 3.2. |
Уг хуулийн хэрэгжилтийг шалгах явцад үүссэн хүндрэл, дутагдалтай тал
1."Гэрэл сэтгэмж” ОНӨҮГ, "Дорнод нийтийн аж ахуй” ОНӨҮГ, "Чойбалсан хөгжил” ОНӨҮГ нь шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд мэдээллээ баталгаажуулж гүйцэтгэлээ шивсэн боловч нэгдсэн цахим хуудасны "Орон нутаг – Дорнод аймаг” хэсэгт байхгүй байгаа буюу байршил тодорхойгүйгээс бүртгэлгүй мэт харагдаж тайлагнагдаж байна.
2.www.shilendans.gov.mn -д Орон нутгийн мэдээлэлд Хэрлэн сум, Матад сум, Гурванзагал сум, Баяндун сумдууд мэдээлэл нь харагдахгүй байгааг Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газарт холбогдон нэрсийн жагсаалтанд оруулсан.
3.Хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор төсвийн байгууллагын дарга, нягтлан бодогч нарт системд яаж нэврэх, системийн ашиглалт, шилэн дансны тухай хуулийн заалт, холбогдон гарсан журмыг хэвлэн олшруулж гарын авлага хийж Орон нутгийн дундын сүлжээ болон и-мэйл хаягаар нь удаа дараа илгээж хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилласан, мөн сургалтыг зохион байгуулж ажилласан хэдий ч мэдээлэл байршуулахтай холбоотой алдаа зөрчил буурахгүй байна гэж Аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих