Tвиттерт "Дорнодынхон гудамжныхаа нэрийг хятад ханзаар чимжээ" гэж дараахь зурагтайгаар жиргэсэн байхыг нэгэн пэйж хуудаснаас олж хараад тэсэлгүй дараахь тайлбарыг хүргэхээр шийдлээ.
Дорнод аймаг бол Зүүн бүсийн тулгуур төв. Хөрш зэргэлдээ ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар, Агын тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Шилийн гол аймаг зэрэгтэй нийгэм, эдийн засаг, соёл, боловсрол гээд бүхий л салбарт сайн хөршийн найрамдалт харилцаатай байдаг. Тэгээд ч хөрш зэргэлдээ аймаг, хот, мужуудынхаа нэршлээр Читийн гудамж, Агын гудамж, Хянганы гудамж гэж нэршсэн зам талбай бий.
Энэ бол шинээ бүтээн байгуулагдаж буй Чойбалсан хотын "Найрамдал" парк дахь хөрш зэргэлдээ Хөлөнбуйр хотын 2,0 сая юанийн санхүүжилтээр баригдаж буй гудамж, гүүр, явган хүний зам гэрэлтүүлэг бүхий гудамжийг цогцоор нь барьж өгч буй талбайн нэгээхэн хэсэг. Гүйцэтгэлийг нь Чойбалсан хотын "Гэрэл сэтгэмж" ОНӨҮГ-ын хамт олон гэрээгээр хийж буй ажил. Гадаад харилцаа хөгжсөн газарт энэ зэргийн бүтээн байгуулалт байх л зүйл шүү дээ. Яагаад болохгүй гэж? Бүхнийг хятаджуулах гэсэн, хятадтай холбон дайрах, гутаах гэсэн өөдгүй, явуургүй санаа бодлоо больж, ямар нэгэн шалтгаангүйгээр "буудаж" байдгаа болих хэрэгтэй шүү дээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих