Тэрээр 1985 оны наймдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод төржээ. Мэргэжлийн сумод 2001 оны Кюүшюү башёд анхныхаа барилдааныг хийж, 2002 оны нэгдүгээр сарын тэмцээнд Жонокүчи зиндааны 32-оос босч 5-2 гэсэн амжилт үзүүлж байв. Ганцхан башё барилдаад зэрэглэл дэвшсэн Ананд Жониданд 3, Санданмэд 10 башё барилджээ. Энэ хооронд хоёр ч удаа Жонидан руу унасан аж.
Ингээд 2004 оны Нагоягийн тэмцээнд 7 даваатай, нэг ч уналгүй түрүүлж Макүшитагийн 14 дээр бичигдэв. Барилдааны арга туршлага нь нэмэгдсээр 2006 оны Кюүшюүгийн дэвжээн дээр анхныхаа дээд зиндааны барилдааныг хийсэн. Маэгаширгийн наймаас босч барилдсан тэрээр 8-7 гэсэн амжилт үзүүлж Макүүчи буюу зиндааны байнгын гишүүн болжээ. 2012 оны Нацү башёд озэки болтлоо уран барилдааны шагналыг 7 удаа, гарамгай барилдааны шагналын эзнээр 2 удаа тодорсон. Ялангуяа 2012 оны Хару башёд 13 даваа 2 унаатай түрүү бөхийн төлөө өрсөлдсөн аж. Мөн Какүрюү Ананд дээд зиндааны 10 башёд арав буюу түүнээс дээш даваа авч, хоёр удаа түрүү бөхийн төлөө барилдаж хоёуланд нь Хакухо Даваажаргалд унаж байв.
Э.Гүнтөмөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих