УЛААНБААТАР ХОТОД ХӨДӨӨ ОРОН НУТАГ ДАХЬ САЛБАР ТАНХИМУУД СТРАТЕГИЙН УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛНЭ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Европын Холбоо болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран хөдөө орон нутгийн 5 танхим, орон нутгийн аялал жуулчлалын хоёр холбоодыг 4 дүгээр сарын 10-ны пүрэв гаригт Улаанбаатар хотод болох хоёр долоо хоногийн "Байгууллагын стратегийн чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтанд урьсан юм.
Энэхүү үйл ажиллагаа нь Европын холбооны санхүүжилтээр Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Монгол дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих 5 жилийн хугацаатай 3,8 сая еврогийн төсөв бүхий төслийн нэг хэсэг бөгөөд АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Кэмоникс Интернэшнл-ийн хэрэгжүүлж буй "Бизнесийг дэмжих санаачилга” төслийн хүрээнд зохиогдож байна.
Дараах байгууллагуудын удирдлагууд тухайн уулзалтанд оролцох болно.
• Дархан-Уул аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
• Дорнод аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
• Говь Аялал жуулчлалын холбоо
• Хөвсгөл аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
• Хөвсгөлийн Аялал жуулчлалын холбоо
• Орхон аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
• Өвөрхангай аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Уулзалтанд оролцох илтгэгч нар:
• Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга М.Оюунчимэг
• Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгч Ноён Мэтью Лэ Блан
• АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн монгол дахь суурин төлөөлөгч Ноён Фрэнсис А. Донован
Арга хэмжээ 2014 оны 04 дүгээр сарын 10-ны Пүрэв гаригийн 09.00 цагт МҮХАҮТ-ын хажууд байрлах Корпорэйт зочид буудлын 5 давхарт болно. Иймд Хэвлэл мэдээлэл Та бүхнийг өргөнөөр ирж сурвалжилж өгнө үү.
Холбогдохажилтан: Н.Өлзийнаран ГОНХХ-ийн Тэргүүлэх мэргэжилтэн Утас: 99020785
Хамтын ажиллагаанд талархсан,
Гишүүнчлэл олон нийттэй харилцах хэлтэс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих