Дорнод аймгийн Цагдаагийн газраас аймгийн Байгаль орчны газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцогтыг 10-р сарын 20-ны өдөр саатуулжээ.
Д.Ганцогт саяхны өдөр ИТХ-ын байранд согтуу орж, ИТХ-ын ажилтан Г-г толгой тус газар нь хоёр удаа цохиж боож, төмөр сейф мөргүүлснийхээ дараа гарч зугатсан гэнэ. Тэр өөрийг нь ИТХ-ын төлөөлөгчөөс түдгэлзүүлсэн шүүхийн захирамжийг гаргаж өг хэмээн агсарч, хурлын ажилтанд гар хүрчээ. Харин тэрээр шүүгчийн баривчлах шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Одоогоор Байгаль орчны газрын даргыг түр орлон гүйцэтгэж байгаа түүнийг өмнөх Засаг дарга С.Ганбат суудлаасаа буухын өмнөхөн амжиж энэ албанд томилсон. Энэ томилгоо нь хуулийн зарим заалтыг зөрчсөн байдаг.
Хүн зодсон тухай сайтуудаар цацагдсан мэдээллийн мөрт "Дорнод” телевизийг буруутган "би энэ албанд байгаа цагт танай телевизэд ганц ч төгрөг өгөхгүй” гэж хувийн компанийн эзэн мэт аашлаад амжжээ. Угтаа "Дорнод” телевиз нь Байгаль орчны гэх тодотголтой, байгуулагдсан цагаасаа аймгийнхаа Байгаль орчны газартай өнөөг хүртэл хамтран ажиллаж, харилцан ойлголцож ирсэн юм байна. Харин түр орлон гүйцэтгэгч Ганцогтын өнгөн дээр байгаль орчны телевиз Байгаль орчны газар хоёрын хамтын гэрээ түр зогсонги байдалтай байна.
Б.Туяа
Эх сурвалж: "Монцамэ” агентлаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих