Өчигдөр буюу 10-р сарын 21-ний өдөр Хөлөнбуйр суманд зам тээврийн ноцтой осол гарч, хүний амь хохирчээ. Тус сумын 2-р багийн нутаг Баяннуур гэдэг газар иргэн С мотоциклоор зорчиж явахдаа онхолдож газар дээрээ нас барсан байна. Хохирогч нь тус сумын иргэн бөгөөд 30 настай залуу байжээ. Аймгийн Замын цагдаагийн тасгаас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Иргэд та бүхнийг тээврийн хэрэгсэл жолоодохдоо аваар ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12242
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих