Хараал жатга буюу бусдад хор хөнөөл болдог гэх далд ертөнцтэй холбоотойзүйл эрт дээр үеэс л яригдаж ирсэн. Харин үнэхээр ийм зүйлс амьдралд болдог уу эсвэл хүний хийвэр оюун ухаанаас урган гарсан зүйлд хүмүүс итгэж тэр зүйлээ бодит мэт болгодог уу. Гэдэг талаар шинжлэх ухаан хараахан батлаагүй ч далд ертөнцтэй харьцдаг хүмүүс тийм зүйлийг байдаг гэж баталдаг.
Батаа гэх нэгэн залуу өөрт тохиолдсон зүйлээ ярихдаа манай хамаатан садан удам тэр чигээрээ зовлонд баригдсан хүмүүс байдаг байлаа. Хүүхнүүдэд нь нөхөр тогтдоггүй эрчүүдэд нь эхнэр тогтдоггүй, үр хүүхэд нь дандаа өвдөж зовдог нэг охин нэг хүүгээс илүү хүүхэд тогтдоггүй. Хүүхэдтэй болсон ч өнгөрчихдөг байжээ. Ийм байдлаар дөрвөн үе удам нь явж ирсэн гэнэ.
Батаа гэрийнхэнийгээ хараад дандаа л”яагаад манай удам ингэж амьдардаг байнаа” хэмээн боддог байжээ. Харин нэг удаа найз нь бөө үзүүлье хэмээн дагуулан очтол өнөөх бөө үзчихээд танайд удам дамжиж ирсэн хараал байна хэмээн хэлжээ. Тэгээд засаж залруулах арга байна уу гэхэд гурван өдрийн дараа аавынхаа барьдаг байсан халтар манан хөөргийг авчираарай гэжээ. Батаа ч хэлсэн ёсоор аваад очтол өнөөх Онгод энд л байна гэжээ. Батаа ч гайхан харж байтал архи сүү бэлдэж тавиад урд минь чулуу тавиадах гэжээ. Тэгээд л өнөөх хөөргийг хага цохитолдотроос нь хүний үс хумс хоёр гарч иржээ. Олон жил болсон ч үс хумс хоёр нь хэвээрээ байсан байна.
Онгодтой хүн тайлбарлахдаа энэ хөөргийг эдлэж байсан хүнд нэгэн бүсгүй дурлаад тоохгүй орхисонд гомдож хэдэн үеэрээ удам чинь дорой явна гэж хараажээ. Энэ хөөргөндхийсний учир ньхэдэн үеэрээ удам дамжиж явах эд учир энд хийсэн байна гэжээ. Хараалийг хэвээр байлгахын тулд хүний байнгын эдлэж хэрэглэдэг зүйлд хийсэн нь тэр байжээ. Үүний дараахнаас тэдний гэр болоод хамаатан садны амьдрал эрс дээшилж архинд орчихсон байсан ах эгч нь гэнэт л уухаа больж сайхан амьдарч эхэлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих