Дорнод аймгийн төвд байрлах 51-р байранд "Аз хур” номын дэлгүүрийн салбар нээгджээ. Хөдөө орон нутагт номын томоохон дэлгүүрийн сүлжээ нээгдэж байгаад ном сонирхогчид сэтгэл дүүрэн байна. Өмнө нь номын ганцхан лангуу худалдааны төвд ажиллаж байсан нь иргэдийн оюуны цангааг тайлахад хангалтгүй байсан удаатай. "Аз хур”-ын салбарыг "Таны жолоо” аюто курсын захирал П.Алтанцэцэг ажилуулж байгаа юм. Номонд дуртай дорнодчуудын очих дуртай газрын нэг болоосой гэж чин сэтгэлээсээ хүсье.
Н.Мөнхсайхан
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12250
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих