Өчигдөр НИТХ-аар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр болон удирдах зөвлөлийн гишүүдийг "хууль бусаар 64 мянган оюутнаас нийтийн тээвэрт хөнгөлөлтэй зорчих картны мөнгийг хууль бусаар хурааж олон мянган оюутныг хохироосон хэмээгээд тэднийг одоо шүүхийн шатанд шалгаж байгаа мэтээр олон нийтэд мэдээлсэн билээ.
Тэрээр энэхүү мэдэгдэлдээ МОХ нь төрийн бус байгууллага тиймээс төрийн мөнгөнд шууд халдах эрхгүй, мөн түүнчлэн нийслэлийн засаг дарга болон нийслэлийн газраас зөвшөөрөл авдаггүй бөгөөд энэхүү оюутны нийтийн тээврээр үнэгүй зорчуулах картыг Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн том оврын автобусны холбоотой хамтран зохион байгуулдаг ажил.
9 дүгээр сарын нэгэн болдогоороо болно, гэдгийг мэдсээр байж оюутнуудын үнэгүй зорчих журмыг батлаагүй харин энэхүү хууль тогтоомжийг нь энэ сард баталж хэрэгжүүлэхээр болсон. Гэтэл энэ нь өөрөө хууль зөрчсөн үйл бөгөөд өнгөрсөн 8 сарын 25-наас хэрэгжих ёстой байсан ч өчигдөр баталсан. Нэг ёсондоо хэрэгжүүлсэн зүйлдээ хожим нь хууль тогтоомж баталдаг буруу ёс тогтсон.
МОХ-ын Ерөнхийлөгч Д.Батбаяр өнөөдөр энэхүү мэдэгдэл нь хариуцлагагүй, гүтлэгийн чанартай хэмээн мэдэгдэл гарсан байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Д.БАТБАЯРЫН МЭДЭГДЭЛ
Нийслэлийн удирдлага, увайгүй, үеэ өнгөрөөсөн улс төрчдийн зүгээс хууль, тогтоомжийг уландаа гишгэлж, оюутан залуусыг басамжпан доромжилж, оюутны суралцах эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл нь энэхүү МЭДЭГДЭЛ-ийг хийхэд хүргэлээ.
Нэг. Оюутнуудын эрх ноцтой зөрчигдөж, МОХ-ны нэр хүндэд халдлаа.
2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр НИТХ-аас гаргасан хууль бус шийдвэр нь оюутны хууль тогтоомжоор олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчиж, оюутнуудад олон сая төгрөгийн хохирол учруулж, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийг нь 2 сар хассан үйлдлээ хаацайлах журам гаргасан нь ирээдүй рүүгээ нулимсан арчаагүй үйлдэл боллоо.
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл болон бусад эрх мэдэл бүхий улс төрчид хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа хууль, журмын дагуу явуулж байгаа МОХ-ны нэр хүндэд халдсан, МОХ-ны удирдлагыг гэмт хэрэгтэн мэт, шүүгдэгч мэтээр зарлаж, ташаа мэдээлэл өгсөн нь байгууллага, хүний эрхийг бүдүүлгээр зөрчлөө.
Иймд МОХ болон МОХ-ны удирдлагын зүгээс нэр төрөө сэргээлгэхээр шүүх, хяналтын байгууллагад хандахаа илэрхийлж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг МОХ-оо болон нийт оюутан залуусаас уучлалт гуйхыг ШААРДАЖ байна.
Хоёр. Оюутны эрхийг хамгаалж чадаагүй үйлдэлдээ хариуцлага хүлээнэ.
МОХ нь үүсэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулсаар ирсэн 72 жилийн түүхэндээ олон мянган ажлуудыг хийсэн нь эх орны хөгжлийн суурь бодлогын хэсэг болж, уураг тархи, хүний нөөцийн бүтцийг бүрдүүлж чадсан гавъяатай.
МОХ-ны Ерөнхийлөгч нь МОХ-ны дүрэм, Монголын нийт оюутны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх нь нэр төрийн баталгаа байдаг. Гэвч улс төрчдийн увайгүй үйл, хүч түрсэн шийдвэрээр оюутны суралцах эрхийг хязгаарлаж, боомилох ажиллагааг эсэргүүцсэн боловч таслан зогсоож чадаагүй үйлдэлдээ МОХ-ны Ерөнхийлөгчийн хувьд Монголын нийт оюутнуудаас хүлцэл өчиж байна.
Иймд МОХ-ны Ерөнхийлөгчийн хувьд МОХ-ны дүрэмд заасан хариуцлагыг хүлээхэд бэлэн байгаагаа үүгээр МЭДЭГДЭЖ байна.
Гурав. Оюутны өмнө тулгамдсан асуудал бүрийг Чуулганаар хэлэлцүүлнэ.
Монгол орны ирээдүй болсон оюутан залуус өөрсдийн өмнө тулгамдсан бүхий л асуудлаа Монголын оюутны эрх барих дээд байгууллага Оюутны Чуулганаар хэлэлцдэг тул Монголын Оюутны ээлжит бус "Оюутны эрх”-ийн Чуулганыг МОХ-ны дүрмийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэснийг МЭДЭГДЭЖ байна.
2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр.
Улаанбаатар хот.
|
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих