Тусгаар
тогтнолыг баталгаажуулах бүх ард түмний санал асуулгын 70
жилийн ой. Их гүрний дараахь үеийн феодалын задрал, бутралын харгайгаар
монголчууд цэрэг зэвсгээрээ туслах зэвсгээрээ туслах замаар гаанж нарыг ихэд өндийлгөн
хүчирхэгжүүлж эргээд өөрсдөө тэдний цохилтод өртөхдөө эцэст Манж-Чин
гүрний хараат улс болжухуй хоёр зуу гаруй жилийн түүхтэй.
Гадаад улстөрийн баримжаалал гэсэн үндэсний аюулгүй байдлын стратегийн
асуудал эхнээсээ эцсээ хүртэл байна. Энэ тухайд Орост тал татах
уламжлалыг Галдан Бошигт хаан анх тогтоосон түүхтэй. Хаан бээр Оросоос
цөөн тооны цэрэг гуйж, бид байлдуулахаас түтгэлзэнэ, харин манж нарт
жагсааж харууламз хэмээн удаа дараа хүссэн боловч бүтээгүй юм.
Монголын ард Орос холбоотон нь байж магад нөхцөлд манжууд төдийлэн эс
хөдлөх нь тодорхой байв. Чухам энэ үеэс Орос улс Хятадаас нилээд
бэрхшээн аливаа халз тулгаралтаас болгоомжлох сэтгэлзүй тогтсон гэлтэй.
Энэ байдал хожим Гурван улсын хэлэлцээр болон бүр 1945 он хүртэлх ЗХУ-ын
бодлогод ч илэрсээр байв.
Энэ нь Хаант ба Зөвлөлийн засагт Орос орон Монголын тусгаар тогтнолын
эсрэг байсан хэрэг хэрхэвч биш. Тэд төлөө байсан боловч Монголын
асуудлаар Хятадтай халз тулгарах эрсдэлээс аль болохоор зайлсхийх
бодлогыг бид ойлгож болно, ойлгох ч ёстой. Монголын тусгаар тогтнолын
төлөө И.В.Сталин баттай зогсож, улмаар Дэлхийн дайны төгсгөлийн үр дүнг
мэргэн оновчтой ашигласнаар манай тусгаар тогтнол эцэслэн баталгаажсан
билээ. 1960- аад оны эхнээс Зөвлөлт-Хятадын харилцаа туйлдаа хүртэл
хурцадсан нөхцөлд БНМАУ умард хөршийн талыг дагнан барив. 1967 он. Би
гэж шинэ цэрэг.
Чойбалсан хот. Зөвлөлтийн дивиз, хороод миний хажууд ирж зогсов.
Зөвлөлт, монголын цэрэг бид дайн хэзээ эхлэх тухай л таамаглал дэвшүүлж
байснаас дайн болох тухайд эргэлзээ байсангүй тийм хэцүү үе л дээ. Энд
нэг сонин асуулт гардаг. Зөвлөлтийн цэргийг оруулаагүй тохиолдолд
Монголын байдал хэрхэх, хаашаа эргэх байсан бол? Таах аргагүй. Цэрэг
оруулсан нь ЗХУ ба БНМАУ-ын эрх ашиг тавь тавин хувь хангагдсан
цэрэг-улстөрийн стратегийн хэрэг байжээ гэлтэй.
Хятадад хувьсгал ялсан шалтгаанаар 1950-иад оны эхээр БНМАУ хилийн
цэргээ татан буулгаж, хуаран байр бүү хэл, хувцас хэрэглэлээ шатаасан
байдаг. Энэ тухай хууччуул харамсан ярьдаг байв. Гэтэл чухам 1967 оноос
БНМАУ-ын толгойг эдийн засгийн хувьд жинхэнэ өвтгөсөн нь хилийн цэргээ
цулгүй газар дахин байгуулах явдал байв. Ардын армийн цэрэг бид ч
Чойбалсан хот, Зүүнбаянд анхны гарнизонуудыг цулгүй газар улаан гараар
барьж байгуулсан. Гэтэл Монгол, Зөвлөлтийн цэргийн хотхонуудаас дахиад л
цулгүй цагаан газар үлджээ.
"Монголын асуудал” гэх нэр томьёо утга зохиолд байсан, зарим талаар
байгаа нь Орос, Хятадын завсар дахь Монголын оршихуйн асуудлыг хэлж буй
юм. 1910 оны хавар буюу манжийн сүүл үе, Богдхаантын өмнөхен үед
Москвагийн худалдааны экспедиц Монголд ирж бүх талын судалгаа явуулсан
илтгэл 1912 онд хэвлэгдсэн нь одоо зуун жилийн өмнөх Монголын байдлын
нэлээд нэвтэрхий толь болж байна.
Судалгааны ангийн сонирхол нь үнэхээр Орос-Монголын худалдаа байсан
боловч Урянхайн хязгаар буюу Тува гэж үнэн хэрэгтээ эзэн харьяалалгүй
шахам газар байсныг ажиглаад угтаа хар аяндаа Оросынх болох ёстой гэх
мэт тэмдэглэсэн бий. Манжийн захиргаа хэвээр байсан боловч
монголчууддээр дооргүй Орост илүү найрсаг хандаж буйг том бага жишээгээр
өгүүлсэн бий.
Оросын цэрэг-улстөрийн тагнуулч Ю.Кушелев хэмээгч Богд хаантын торгон
эхэнд Монголд ирж хөндлөн гулд аялаад "Монгол ба "Монголын асуудал”
номоо 1912 онд хэвлүүлсэн байдаг. Монголын асуудал гэдгийг хашилтад
авсан нь сонин хэрэг, бас зүйн хэрэг. Ю.Кушелев ихэд нухацтай цохон
тэмдэглэснээр, тэр үеийн монголчуудын ганц найдвар нь Орос болсон
байжээ. Хожим Богдхаан Ардын намынхны захидалд тамга дарахдаа улаан,
цагаан ямар боловч Оросыг тал татах сэтгэлзүйд баригдсан хэрэг байх.
Бошигт хааны үүсгэсэн уламжлалын өнөө, ирээдүйн асуудал нэн сонин
байна. Энэ нь гадаад бодлогодоо Оросыг баримжаалах эсэх стратегийн чиг
шугамын асуудал. Цагаан хаант Орос, улаан коммунист Орос аль аль нь
Монголын тусгаар тогтнолын стратегийн хүчин зүйл байсантай маргахгүй
биз. Өнөөгийн Орос аль аль нь биш, гэхдээ их гүрэн хэвээр байна, цаашид ч
байх магадлал өндөр. Шинэ тогтолцооны Монголд Оросын нөлөө бүх салбарт
хумигдаж, Хятадынх олон салбарт эрс давамгайлсан.
Хэн яаж харилцана, түүнтэй тэгж л харилцана гэсэн үзэл санаа өнөөгийн
Оросын төрийн бодлогод давамгайлж байна. Өөрөөр яах юм гэлтэй ч бас тийм
биш. Хэрэг дээрээ цагаан, улаан Оросынхоос илүү хатуу хандлага,
шулуухан бодлого гэж харагдана.
Орост арми, флот хоёроос өөр холбоотон хэзээ ч байхгүй, бусад нь урваад
алга болдог гэсэн Александр хааны үгийг оросууд өдөр алгасахгүй дурсаж
байна. Оросын төрийн бодлого ч, олон нийтийн сэтгэлзүй ч ийм болсон. Энэ
нөхцөлд Монгол маань саяхан хүртэлх холбоотон Оросоос урвах юм уу,
урвасан мэт ойлгогдохуйц ямар нэг үйл хөдлөл хийхээс зайлхийх ёстой
болно.Оросууд аливаа асуудлыг шулуухан ба тодорхой тавьдаг болсон.
Жишээ нь, Крымын хойг Орост нэгдсэн. Оросуудын логикоор энэ нь Крым хүн
амынхаа санаачилга, санал хураалтаар эх орондоо эгэж ирж нэгдсэн зүй
ёсны хэрэг. Барууны ойлголтоор энэ нь оросууд Крымыг тусгаар улс
Украинаас таслаад авчихсан (АппехаИоп) зүй бус хэрэг. Нэгдсэн, нэгтэгсэн
гэх нь хоёр өөр ойлголт. Тэгвэл Монгол Улс юу гэж үзэж байгаа юм?
В.В.Путиний Орос орон ийм л асуулт тавьж, хариултыг хүлээх нь дамжиггүй.
Гэтэл Монгол Улс байр сууриа тодорхойлох, илэрхийлэх нь үнэндээ
хүндрэлтэй. Дуугүй байх нь зөвшөөрсний тэмдэг гэдгээр явж буй байх.
Гэлээ гээд өнөөдрийн Оросын хувьд энэ ч хангалтгүй. Орост дэмжлэг
хэрэгтэй тийм цаг үе. Улс хоорондын дипломат харилцаа бол урт удаан
хугацааны нарийн няпг тооцоотой, өгөө аваатай үзэгдэл, үйл явц. Өнөөгийн
Орос ерөнхийдөө шударга бодлого баримталж байна, баримтлахыг хичээж
байна. Үүнийгээ стратегийн хувьд алсдаа өгөөжтэй, ирээдүйтэй гэж үзэж
байна. Ингэж хэлэх нь Барууны ертөнц шударга биш гэсэн үг хараахан биш.
Их гүрнүүдийн стратегийн өрсөлдөөний арга хэрэгслүүд олон.
"Монголын асуудал” гэгнийгхашилтад авах Ю.Кушелевын уламжлалыг бид
баримтлах нь зүй боловч монголчууд бид Монголынхоо асуудлаас хаа холдох.
"Монголын асуудал” нь Орос- Монгол-Хятадын гурамсан харилцааны асуудал
бидний хувьд байсан, цаашид ч байна. Үүнээс цааш гарахаар гуравдахь
хөршийн асуудал тавигдана. Гуравдахь хөрш маань АНУ гэвэл Орос, Хятад
хоёрын аль алинд олпозици. Иймэрхүү логик зөрчилтэй нөхцөлд "Монголын
асуудал” нь манай гадаад бодлогын стратегийн баримжааллын төвшиндөө
түвэгтэй болж ирнэ.
Гэхдээ энэ түвэгтэй орчин нөхцөлд ч бид гол баримжаагаа сонгож авах,
практик дээр баримтлах шаардлагатай болно. Учир нь олон улсын байдал
бүхэлдээ нэн түвэгтэй болж ирэв. Оросыг тал татах уламжлалаас татгалзах
эсэхээ шийдэх хэрэгтэй болно. Ахмад үеийнхэн дийлэнхдээ асуудлыг ойлгож
яваа. Харин залуу үеийнхний хувьд оросууд гэхээр хөлбөмбөг тоглож
чаддаггүй рашн гэхээс илүү ойлголт, мэдлэггүй нь дийлэнх. Их мэдлээ гээд
бензинийхээ үнийг бууруулж Монголд тусладаггүй Орос л гэж мэднэ. Монгол
юугаар Орост туслачихаад хариу хүсч буй билээ.
Гэхдээ гол асуудал энэ мэтхэнд бус.Монголын Эзэнт гүрний уламжлал сайн
муутайгаа шингэж үлдсэн өргөн уудам бүс нутаг бол Еврази дахин. Жишээ
нь, "Алтан Ордын Бат хаан бол Орос улсыг үндэслэгч” гэсэн ном саяхан
Орост гарсан л байна. Евразид тохирох нь Ерөнхийлөгчийн засаглал. Улмаар
үндэсний томоохон лидер жолоодогчийн мөрөөдөл ба биеллийн асуудал.
Путин, Си Жиньпин, Назарбаев, Карымов, Алиев гэхээр үл барам, Рамзан
Кадыров. Монгол дахь либераль ардчилсан тогтолцоо. бол энэхүү олон хар
хэрээний дунд тохиолдсон ганц цагаан хэрээ. Энэ нь сайхан хэрэг гэлтэй
боловч олон улсын харилцааны орчин нөхцөлд харилцагч талуудын дээд
удирдлагын хуулийн статус, бүрэн эрхийн зөрөөнд хүргэх зэрэг зөрчлийг
агуулахгүй гэх газаргүй.
Тусгаар тогтнол. Монгол Улс бол шинэ тогтсон тусгаар улс биш, уламжлалт
улс. Дэлхийн хэмжээний Эзэнт их гүрний голомт төв байсан Монгол Улсын
тусгаар тогтнол нь олон улсын тавцанд автоматаар хангагдаж, илүүц
тайлбар сэлтгүй ойлгогдож байх ёстой. Тиймээс монголчууд өөрсдөө тусгаар
тогтнолыг улиглан ярьж хэлэлцэх хэрэгцээ төдийлэн байхгүйг анхаарах
хэрэгтэй. Улиглан ярих нь Монголын тусгаар тогтнол гэж ямар нэг эмзэг
ээдрээтэй асуудал байдаг мэт сэтгэгдэл олон улсад төрүүлэх осолтой.
Улгэрлэвээс, Улаанбаатар дахь Тусгаар тогтнолын ордон-г гаднын хүний
нүдээр харахул эднийх тусгаар тогтнолынхоо хувьд тулгамдсан эмзэг
асуудалтай юм уу гэх сэтгэгдэл төрдөг байж тун болзошгүй. Хоёр хөршийн
хувьд ч эднийх одоо тусгаар тогтноогүй юм шиг юу гэх гээд юу байнаа
гэсэн асуулт гарахгүй гэх газаргүй.
Тиймээс эл бичээч миний бие хэзээнээс нам бус боловч хуучин үед МАХН-ын
Төв Хорооны техникийн төвшний ажил хэргийн гүйцэтгэгч чамгүй олон жил
байсны хувьд өнөөгийн МАН-ын удирдлагаас хичээнгүйлэн хүсэх нь: дээр
дурдсан ордноо Imperial Palace хэмээн даруй шинээр нэрлэмү. Дэлхийн олон
нийт монголын түүхээр бахархах нь нийтлэг. Зочид, түүний дотор АСЕМ-ийн
дээд хэмжээний уулзалтынхан хаана ирснээ хараад бахархаг л дээ.
Монголчууд бид юмыг томоор нь сэтгэх, гүйцээж бодох чадвар тун дульхан
болжээ.
Хуучин хотын намын хорооны хоёр давхар байшинг нураахад ахмадууд нь их
дургүй байсныг би мэдэх юм. Тэнд би хотын удирдах хүмүүстэй долоон хоног
өдөр шөнөгүй сууж оросоор бэлтгэсэн материалыг Б.Алтангэрэл дарга
Москва хотын дарга В.Гришинтэй хийх хэлэлцээрт авч орсны үр дүнд IV
хороолол боссон түүхтэй. Тийнхүү монгол Манхаттен бүрэн цогцолжухуй.
Гришин дарга 08 цагт бууна гэж байхад сүүлчийн материалыг би 02 цагт
хүргэж өгөхөд Б.Алтангэрэл дарга гэртээ бэлэн хүлээж байв. Одоо тийм
дарга цэрэг байдаг ч уу, үгүй ч үү.
Манайх тэнд "Ардчилал”-д хүссэн байрандаа орсон. Хотын намын хорооны
нэг нөхрийн диссертацийг би орчуулж өгсөн ба яг байр хуваарилах тэр өдөр
мань хүн гудамжинд тааралдаад, чи юун их баяртай явна вэ, хөө гэв. Байр
авах боллоо гэтэл, яг ямар байр авахаа хэл, би ороод ирье гэлээ. Дээд
давхарт наран талд гээд тэр ёсоор болсон. Тэр үеийн авлига, хээл
хахууль, арын хаалга гэмээр юм уу даа.
Миний оролцоотой том барилга байгууламж ганц энэ биш л дээ. Тиймээс
Imperial Palace -н тухайд би нэг их алдахгүй шүү. Энэ эрхэм нэрийг одоо
өмчлөхгүй бол хожим хождоно доо. Empire Building гэж бас болох талтай.
Хотын намын хорооны хуучин хоёр давхрыг шөнө дөлөөр нууцхан нураагаад
аччихсан юм. Түүн лүгээ адил нэг шөнө хаягаа сольчих.
Гадаад бодлогын салбарт "төвийг сахих” гэдэг үг ойлголт яригдаж
эхэллээ. Төвийг сахидаг тусгаар тогтнолын асуудал үүсэхнээ гэж
томьёолохул эхнээсээ логик зөрчилгүй биш харагдана. Гэхдээ тусдаа
асуудал тул энд орхихоос. Түүхнээ хамгийн аугаа Эзэнт гүрний уламжлалт
Монгол Улсын тусгаар тогтнол бол нийгмийн аливаа хэлэлцүүлэг, илүүц
сурталчилгаанаас гадуур байгалийн хэмжээний үнэмлэхүй үзэгдэл юмаа гэж
монголчууд бид өөрсдөө томоор нь сэтгэж сурвал зохино.
Судлаач Ч.Эрдэнэ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12261
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих