Сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 04 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, цаг үеийн ажилтай холбогдолтой асуудлуудыг хэлэлцэв.
Хурлаар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Аймгийн Цагдаагийн газрын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 68 тоот мэдэгдлийг танилцуулж,аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 74, 75, 76, 88 дугаар тогтоолуудаар баталсан хөтөлбөр, дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх, тэдгээрээс иргэдтэй холбогдолтой заалтуудыг сурталчлан таниулах, жилийн ажлын төлөвлөгөөний дагуу тодорхой ажил зохион байгуулах зэрэг асуудлаар зөвлөлийн гишүүдэд үүрэг даалгавар өгч, хийсэн ажлын талаар сар бүрийн эцэст зөвлөлийн нарийн бичгийн даргад өгч нэгтгэн мэдээ тайланг гаргаж байхаар болов.
Мөн "Архидан согтуурах, мал хулгайлах гэмт хэрэгтэй бүх нийтээр тэмцэж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье” сэдэвт аймгийн сургалт зөвлөгөөний талаар мэдээлэл өгч, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчилсэн, мал хулгайлах гэм хэрэгтэй тэмцэх сангийн зөвлөл байгуулсан, олон нийтийн цагдаагийн ажилтан томилсон тухай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 05,06,07 тоот тогтоолуудыг танилцууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих