Хөгжмийн урлаг, хөгжмийн онолын талаар гүнзгий мэдлэгтэй цөөхөн
хөгжмийн зохиолчдын нэг, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин
Н.Жанцанноров абугай цэргийн үлээвэр найрал хөгжмийн түүхэнд 112 марш
бичсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Навааны
Цэрэнпил агсаныг "Монголын маршийн хаан” хэмээн тодорхойлсон байдаг. Ийм
л тодорхойлолтын эзэн, эгэлхэн нэгэн 1 хурандаа Н.Цэрэнпил Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын нутаг "Тайжийн арал” гэдэг газар 1915 оны 10 дугаар
сарын 15-нд мэндэлжээ.
Амьдралын эрхэнд арай л эрт хэрсүүжсэн Н.Цэрэнпил 13-хан настайдаа Ерөө
голын салчин болсон ч багаасаа хөгжмийн урлагийг сонирхох болсноор
хуучир, лимбэ хөгжмийг чамлахааргүй тоглодог болжээ. Энэ нь цэргийн
хөгжимтэй нэгэн насны амьдралаа холбохын эхлэл байсныг бяцхан хүү
тухайнүедээ яахин мэдэх билээ.
"Эр өсч, эсгий сунадаг” жамаар эр бие тэгширсэн тэрээр 1936 онд цэргийн
албанд мордож, Дотоод яамны тусгай хороонд хугацаат цэргийн алба хааж
байхдаа Үлээвэр найрал хөгжмийн босгыг алхсан түүхтэй аж. Армийн
хөгжмийн албаны дарга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн ерөнхий
удирдаачаар олон жил дэндүү гэмээр үр бүтээлтэй ажилласан энэ эрхмийн
100 насны ой хэдхэн хоногийн өмнө тохиосон ч холбогдох байгууллага,
хэвлэл мэдээллийнхэн төдийлэн анхаарсангүй юу дай гэх бодлын үүднээс
энэхүү дурсамж өгүүллийг тэрлэв.
Миний хувьд энэ эрхэм хүний дүр төрхийг өнөөгийн хэллэгээр амьдаар нь
харах хувь тохиогоогүй ч цэргийн сургуулийн сонсогч байхаасаа л олон
сайхан цоглог маршийнх нь аялгууг чагнаархан сонсож, хөглөгдөж, бас
цэргийн параданд хөл тавьж "цэрэг хүн болсон” болохоор яагаад ч юм бэ?
аав шиг минь л санагдаад байдаг юм. Хэдэн зуун мянган офицер, дайчдыг
цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх үйлсэд түүний зохиосон "Тугийн марш”,
"Баатарлаг марш”, "Ардын цэрэг” зэрэг сэтгэл сэргээсэн сайхан аялгуунууд
нь өнөөдөр ч эгшиглэсээр байхад нэрийг нь мэдэх байтугай дурсах нь ч
ховор болсныг харамсал гэхээс аргагүй.
Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс төрсөн анхны хурандаа Н.Цэрэнпил
гуайн ахуй бие нь тэнгэрийн орноо одсон ч амьдруулсан бүтээл туурвил' нь
эзнээсээ'урт наслах тавилантай нь ард түмнийхээ дунд амьд буйн тод
жишээ билээ.
Тэрээр зөвхөн маршийн зохиол бичих бус, мөн олон арван ардын дуу,
өөрийн орон болоод дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлийг
үлээвэр хөгжимд зориулан найралжуулсан авьяаслаг нэгэн төдийгүй
социалист нийгмийн үед зохиогддог байсан Октябрийн болон майн баяр,
цэргийн наадам зэрэг томоохон арга хэмжээг олон жил нуруундаа үүрч
гарсан цөөхөн хүмүүсийн нэг гэдгийг Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч,
соён гэгээрүүлэгч, чөлөөнд байгаа хурандаа П.Хаянхярваа гуай нэгэнтээ
дурсаж байсныг тод санаж байна.
Тийм ч учраас 112 маршийн хөгжмөөс гадна 30-аад бүжгийн хөгжим, мөн 30
гаруй нийтийн дуу бичжээ. "Маршийн хаан" Н.Цэрэнпил гуайн өндөр насны
ойг өдгөөгөөс 3 жилийн өмнө БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуультай
хамтран тус сургуулийн соёлын төвд даруухан тэмдэглэхэд үүнийг
тэрлүүлэгч сурвалжилж байсан юм.
Тэр үед үр хүүхдүүд нь өөрсдийн санаачилгаар хэвлүүлсэн "Монгол маршийн
хаан” цомгийг хүрэлцэн ирсэн хүмүүст дурсгал болгон гар цайруулж байсан
нь дахиж хэзээ ч олдохгүй томоохон бэлэг байсныг зориуд тэмдэглэх
байна. Энэ л сайхан маршуудыг нь сэтгэл чилээрхсэн үедээ сонсохуй дор
нэг их сайхан тайвширлыг мэдэрч, тэр дороо л сэтгэл, оюун сэргээд ирдэг
гэдгийг ч хэлэхэд юу нь илүүдэх билээ.
Үр хүүхдүүд нь гэснээс Н.Цэрэнпил гуайн [ охин Ц.Ерөө гэж Монгол Улсын
гавьяат багш, I нэртэй дуучин, нэртэй сурган хүмүүжүүлэгч байдгийг манай
цэргийнхэн харин хэр зэрэг мэддэг юм болдоо. Тэртээ жараад оны үед
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайн анхлан
зохион байгуулсан Дуулаачийн студиэс өнөөдөр нэр алдраа дуурсгасан
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Х.Уртнасан, Монгол Улсын
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Насанбуян ' нарын олон
алдартан төрсний нэг нь Ц.Ерөө гуай юм.
Түүний шавь нар өнөөдөр дэлхийн сонгодог урлагт нэрээ дуурсгаж, эх
орноо алдаршуулж байгааг Монгол Улсын гавьяат жүжигшн Э.Амартүвшин,
Ч.Бадрал нараар төлөөлүүлж болно. Тэд М.Глинкийн болон Е.Обрацзовагийн
нэрэмжит уралдааны шагналтнууд бөгөөд хэдхэн хоногийн өмнө Булган
аймгийн Могод суманд зохион байгуулсан Төрийн шагналт, хөгжмийн зохиолч
Ц.Чинзоригийн нэрэмжит уралдаанд ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатар,
дуучин Б.Чинсанаа, М.Намнанбаатар нарын шавь нар нь өндөр амжилт гаргаж,
багшаа баярлуулсныг дашрамд тэмдэглэе.
Н.Цэрэнпил гуайн ач, Ц.Ерөө багшийн отгон хүү Н.Дашбямба нь Дуурь
Бүжгийн эрдмийн театрын ерөнхий хормейстр, бас нэг охин нь СУИС-д
багшилдаг гэж бодохоор буурал хурандаагийн үр хүүхэд, ач, зээ нар нь
хөгжмийн урлагийн хойчийг нь нэр төртэй залгамжлан явна гэж хэлэхэд нэн
таатай байх юун. Чухамдаа энэ л үр хойчоос нь ирээдүйн "Маршийн их хаан”
дахин төрнө гэж хэлэхэд огтхон чэргэлзэхгүй байна.
Н.Цэрэнпил агсны
талаар болон ер нь цэргийн хөгжмийнхний тухайд судалж туурвисан бүтээл,
ном, товхимол төдийлэн байдаггүй бөгөөд харин сүүлийн жилүүдэд хөгжмийн
зохиолч, хөгжим судлаач Ж.Даваагийн туурвисан "Миний мэдэх”: Монгол
цэргийн хөгжим” тэргүүн дэвтэр, "Цэргийн хөгжмийн онцлох зуун эрхэм” дэд
дэвтэр номууд л үүнд хариу барьсан жинтэй бүтээлүүд болсныг тэмдэглэх
ёстой.
"Цэргийн хөгжмийн онцлох зуун эрхэм” номын 60-69 дүгээр хуудсанд
хөгжмийн зохиолч Ж.Даваа Навааны Цэрэнпил гуайн цэргийн хөгжмийн урлагт
оруулсан үнэтэй хувь нэмрийг судлаач хүний нүдээр харж, төрөл тус бүрт
нь задлан шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгсөн нь Цэргийн хөгжмийн
сургуулийн сонсогчид болон цэргийн хөгжмийн урлагийг сонирхогчдод үнэтэй
гарын авлага болсныг дашрамд тэмдэглэлтэй.
Энэхүү номонд өгүүлснээр, хурандаа Н.Цэрэнпилийн шавь нараас цэрэг
арми, Зэвсэгт хүчиндээ төдийгүй Монголын хегжмийн урлагт нэр алдар нь
дуурссан хөгжмийн зохиолч, удирдаач Д.Сандагсүрэн, Ш.Сугар, хөгжмийн
дарга Н.Машбат, Т.Пунцагдэлэг, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Сэрээтэр,
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Лувсангэндэн, Ц.Дамдин, Д.Болд,
А.Дорждэрэм, Ч.Өлзийбаяр гээд нэрлээд байвал барагдахгүй урт жагсаалт
гарах ажээ.
Мөн тэртээ 1965 оны "Улаан- Од” сонины нэгэн дугаарт "Гал улаан бүчээ
намируулсак пионеруудын золбоо, хийморь төгс залуу дайчид, булчин
шермөслег хүчит тамирчид, уулчид, жанжин Сүхийн партизан цэргийн морин
төвөргөөний хөг, улаан тугийн дайчин маршийн содон аялгууг нь сонссон
хэн бүхэн Н.Цэрэнпилийн бүтээл гэж андахгүй мэдэх болжээ хэмээн түүний
бүтээлүүдийг өндрөөр үнэлсэн нь бий” гэснийг хөгжмийн зохиолч Ж.Даваа
онцолсон нь хөгжмийн зохиолчийн маршууд аль эрт олны анхааралд хүрсний
нь илэрхийлэл гэж хэлж болно.
Түүнчлэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч,
удирдаач, хурандаа Навааны Цэрэнпил хүний зүрх сэтгэл, зориг эрмэлзэлийг
бадраасан Үлээвэр найрал хөгжмийн монгол маршууд туурвиж, орчин цагийн
хөгжмийн урлагт жинтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн нэрт зүтгэлтэн,
цэргийн хөгжмийн "Загалмайлсан эцэг” байлаа гэж тодорхойлжээ.
Үүнийгээ цааш лавшруулан "Монгол маршийн үндэс суурийг тавьж, үлэмж
хөгжүүлсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпил
Монголын хөгжмийн урлагийн түүхэнд эгнэшгүй гавьяа байгуулсан хүн агаад
түүнийг "Монгол маршийн хаан” гэж өргөмжилсөн нь зүй ёсны үнэлэлт мөн”
гэж тодотгосон байдаг.
Н.Цэрэнпил агсны ач хүү Н.Дашбямбатай утсаар холбогдож, өвөөгийнх нь
100 насны ой хэрхэн болж өнгөрснийг тодруулахад "Үлгэр жишээ үлээвэр
найрал хөгжмийн удирдпага ирэх сарын дундуур тэмдэглэж, тоглолт зохион
байгуулна" гэсэн товчхон хариултыг өгсөн юм. Өгүүллийнхээ эхэнд дурдсан
бяцхан гоморхолоо төгсгөлд нь цагаатгаад "Тийм байлгүй дээ” гэсэн өөдрөг
сэтгэлээр энэхүү дурсамж өгүүллээ өндерлөмү!
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дэд хурандаа Гомбын БААТАРНУМ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12273
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих