Огторгуй ертөнц, сансрын уудам тааж баршгүй, бас хязгааргүй билээ. Дэлхийн иргэд бид хязгааргүй уудмын өчүүхэн нэг хэсэг. Бидний таньж мэдээгүй асар олон амьдрал бий. Гэсэн ч тэдгээрийг хараахан бүрэн нээж илрүүлж чадахгүй байгаа. Тэгвэл одон орон судлаачид нарны аймагтай төстэй долоон дагуул одтой шинэ аймаг нээжээ.
Тэдгээр давжаа оддыг судлах багийнхан хоёр хуваагдаж өөр өөр талаас нь "таних"-аар оролдож эхэллээ. Сайхь долоон гариг бусад судлагдаагүй ододтой төстэй, гэвч тэдгээр нь сансрын тойрог зам дахь эзэн одтойгоо тун ойрхон оршиж байгаагаараа онцлогтой юм. Шинэхэн бичил гаригууд манай дэлхийгээс 2500 гэрлийн жилийн зайд оршин буйг одон орон, сансар судалын Arxiv.org сайтад нийтэлсэн байна. Энэ сайт нь бие даан одон орон судалдаг хэн бүхэнд нээлттэй ажээ. НАСА-ын эрдэмтдээс эхлээд, сайн дурын судлаач өөрийн олсон шинэ соргог мэдээллээ тавьдаг гэнэ.
Одон орон судлалд өндөр хүчин чадал бүхий телескоп тун чухал ач холбогдолтой. Сансрын уудам дахь хязгааргүй оддыг судалж, тэдгээрийн байршил, хэлбэр, хэмжээг тодорхойлох гол багаж билээ. Энэ багажийн тусламжтайгаар шинэ од, гаригсыг илрүүлдэг.
АНУ-ын Оксфордын их сургуулийн эрдэмтэн, одон орон судлаач Крис Линтон "Кеплер" телескопыг ашиглаж, эдгээр оддыг илрүүлжээ. Тэрээр "Энэ удаагийн шинээр нээсэн гаригуудыг анх удаа "Кеплер" телескопын тусламжтайгаар илрүүлсэн. Дуран авай тун сайн байсныг хэлэх нь зүйтэй” гэсэн байна.
Судалгааны нөгөө багийнхан буюу Оксфордын их сургуулийн эрдэмтэн Роберт Симпсоноор ахлуулсан эрдэмтдийн хэлж буйгаар шинэ гаригууд сансрын тойрог замын хамгийн хол буюу тав дахь үечлэлийнхболж байгаа юм. Гаригийн радуис нь манай дэлхийнхээс 2.8 дахин том гэх. Тэгэхээр манай гаригтай ойролцоо хэмжээтэй. Энэ нь яг манай гаригийн нарны аймгийн системтэй төстэй харагддаг гэсэн үг. Тэдгээр долоон гариг нэг томоохон одыг дагадаг нь манай нарны аймагтай бүцийн хувьд ижил. Нарнаас асар хол зайд орших оддын бөөгнөрөл гэж ч болно.
Дагуул одондоо ойрхон оршин байгаа нь тэгээрийг судлахад илүү дөхөмтэйг судлаачид хэллээ. Оддын байршил, дараалалтай оршиж байгаа нь ч гэсэн судлахад давуу тал болох ажээ. Эрдэмтэд гаригуудыг судлахын тул кодлосон бөгөөд одоо тус бүрийнх нь онцлогийг нягталж эхэлжээ.
Одон орон судлаачид нарныхтай төстэй дагуул гаригуудтай систем бүхий ийм аймаг илрүүлж байсан нь ховор. Тиймээс нэлээд дэлгэрэнгүй бүтэцтэй энэ аймгийг судлах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа хэрэг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих