Украины улстөрийн ертөнц сүүлийн үед идэвхтэй цус сэлбэж байна. Загвар өмсөгчийн дүр төрхтэй, сайхан бүсгүйчүүд улстөрөөр "занималдах" болсны дунд порно одод, элит биеэ үнэлэгсэд ч цөөнгүй.
Гүржийн экс Ерөнхийлөгч, Украины Одесс мужийн тэргүүн Михаил Саакашвили дөнгөж сая Гаалийн даргаар 26 настай Юлия Марушевская гэдэг бүсгүйг томиллоо. Гэтэл Юлия ердөө 3-хан сар энэ мэргэжлээр ажилласан, тэр бүү хэл түүний мэргэжил нь хэл зүйч юм байна. Согтуу Порошенко хэрхэн Юлияг биечлэн Гаалийн даргаар томилж байгааг доорх бичлэгээс үзнэ үү.
Энэ юу ч биш, Саакашвили одоо Одесс хотын даргын сонгуульд 21 настай, загвар өмсөгч Валерия Прокопенког сойж байна. Гэтэл Валерия бүсгүй бол порно киноны од ажээ.
Украины муж, хот байтугай парламентад хүртэл сүүлийн үед гоо бүсгүйчүүд хүч түрэн орж ирж байна. Хямралын үед олны анхаарлыг гол асуудлаас хөндийрүүлэх гэсэн бодлогыг энэ украинчууд баримталж эхэлсэн бололтой.
22 настай Валерия Егороваг "радикал бүсгүй" гэдэг. Валерия бол Украины Радикал намын аппаратын ажилтан. Тэрбээр намынхаа тэргүүн Олег Ляшкогийн баруун биш юмаа гэхэд зүүн гар нь учраас ийм хочтой болжээ. Амбицтай Валерия хуульчаар сурдаг ба "Залуусын хэтийн төлөв" байгууллагын тэргүүлэгч.
Украины Ерөнхийлөгч Порошекогийн эвсэл өөрийнхөө хүнийг Киевийн парламентад дэвшүүлж байна. Тэр бол загвар өмсөгч Ольга Люльчак. Тэрбээр загвар өмсөхөөс гадна эхээс төрсөн чигээрээ элдэв зураг авалт, бичлэг хийлгэж, насанд хүрэгсдэд зориулсан кинонд тоглодог.
Төрөлх "Радикал" нам нь Кира Кучеренко гэдэг энэ бүсгүйг Киевийн мужийн зөвлөлийн сонгуульд дэвшүүллээ. "Одессын тэргүүн хатагтай 2013" тэмцээний ялагч Кира уг нь хуульч мэргэжилтэй. Тэрбээр "Кучеренко Кира худалдагддаггүй" гэсэн уриа лоозонтой сонгуульд оролцож байна.
25 настай Рената Мойш-Шиман бол төрөлх Тернополь хотынхоо мисс төдийгүй саяхныг хүртэл Закарпат мужийн дарга Геннадий Москалийн туслахаар ажиллаж байсан. Харин одоо Рената мужийн Гадаад эдийн засгийн холбоо, хөрөнгө оруулалт, транс тээврийн хамтын ажиллагааны газрын даргаар томилогдлоо. Ганцхан сар Москалийн туслахаар ажилласан гэж байгаа.
Украины парламентад нэвтэрсэн бас нэгэн загвар өмсөгч бол Злата Огневич. Радикал намын жагсаалтаар парламентад хөл тавьж чаджээ. 29 настай дуучин Злата 2013 онд "Евровидение" тэмцээнд орж байсныг та бүхэн санаж байж магадгүй. Одоо Злата парламентын Урлаг, уран бүтээл, соёл гэгээрлийн хорооны дарга.
Одессын Гаалийн шинэ дарга Юлия Марушевская. Түүнийг энэ албан тушаалд ороход Ерөнхийлөгч Порошенко биечлэн танилцуулжээ (бичлэгийг хавсаргав). Юлия энэ албанд очихоос өмнө Саакашвилийн туслах байсан юм.
28 настай Маргарита Лихачова Радикал намын гишүүн болоод улстөрөөр оролдох болжээ. Интернэтэд нүцгэн зургаа нийтлэх, хумс ургуулах үйлчилгээ сурталчлах дуртай Маргарита уг нь нягтлан бодогч.
24 настай Алена Кошелева мөн л Радикал намын жагсаалтаар Украины парламентад орж ирсэн. Парламентын хамгийн залуу гишүүн Алена ажлын анхны өдрөө л булган шуб, алтан "IPhone" болон Үндсэн хууль, төрийн бүтцээ мэддэггүй байдлаараа олон нийтийг шоконд оруулжээ.
Татьяна Гуменюк бусдыгаа бодвол ахмад, бүр 31 настай. Дээд боловсролгүй, ажилгүй, тэр бүү хэл намын гишүүн биш Татьяна одоо Харьков мужийн депутатын суудалд суухаар өрсөлдөж байна. Ар нь бүгдийг даах юм байлгүй.
Анна Пенчева бол Одесс мужийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны дарга. Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй Анна 5 жил загвар өмсөгч, хөтлөгчөөр ажиллаж байсан. Эрчүүдийн сэтгүүлд зориулж нүцгэн зургаа авахуулдаг. 2009 оны "Miss Teen Ukraine" тэмцээнд 2-р байранд орж байв.
www.mnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих