Тэнэгтээ биш ээ, тэнхээтэй сэтгэлийн хүчээр амьдарч яваа юм
Төөрөг заяаныхаа өтгөн мананг сарниан сарниан
Тавилангийн энэхэн орчлонг туулж яваа юм
Маралын гүйдэлтэй нутгийнхаа босоо хийморьт мөргөж
Магтаал, хараал хоёрт хашин морь лугаа ташуурдуулж
Магад учгийг олохоор он цагтай нөхөрлөж яваа юм
Сарны мөнгөн жүнзнээс сархадын амтыг мэдэрч
Саруул талынхаа дунд салхи шиг исгэрч явсан талын хүү би
Санааныхаа зоргоор үг дайж, сайн нөхөдтэйгээ амьдарч яваа юм
Нарны хөвгүүд, амьдралын нөхөдтэйгээ хөөрөг зөрүүлж мэндлэх өвөгдийн жудагт сүслэж
Амгалан тэнгэрийн дор зүрхний бичээсээ, үгээр дайсан би
Нутгийн аараг толгоддоо шингэхээр нар зөв эргэж буцаж яваа юм
Бадаг шүлгийн амтыг шуналтайгаар сорох сэтгэлээ элээж
Будант уулсынхаа орой дээр цармын бүргэд лугаа эргэсээр
Байгаль ээждээ өлгийдүүлж, тэнгэр эцэгтээ мөргөх эр хүн юм
2015.10.26
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих