Дорнод аймгийн төсөвт албан байгууллагуудын Шилэн дансны хэрэгжилтийн талаар цуврал мэдээлэл бэлтгэж байгаа билээ. Одоогоор шилэн дансанд бүртгэлтэй а 109 байгууллага төсвийн гүйцэтгэлээ шивсэн боловч өгөгдлүүдийг дутуу шивсэн, 6 байгууллага огт мэдээлэл оруулаагүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Тэгвэл өнөө өглөө болсон Аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанаар засаг дарга М.Бадамсүрэн шилэн дансыг цаг алдалгүй цахим хуудсанд хөтлөхийг төсвийн шууд захирагч нарт даалгасан байна. Бид энэ долоо хоногт Дорнодын шилэн дансны мэдээллийг үргэлжлүүлэн танилцуулах болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12316
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих