Дорнодын хөгжимт драмаас урлагийн карьераа эхлүүлсэн авьяаслаг эр Амбий буюу Ц.Батхуяг зах зээлийн ороо бусгаа үед УДЭТ-аас урваж, хошин урлагийн загалмайлсан эцэг Б.Батзаяа, "мистер Бен” С.Лхагвасүрэн нартай хамт хошин урлагт хөл тавьсан түүхтэй. Монголын хошин урлагт Амбий, Бооёо, Хүрлээ хэмээх гурван нэр хамтдаа яригдаж ард түмэндээ инээд бэлэглэж ирсэн. Амбий агсан хамгийн сүүлд "UBS” телевизийн бүтээл "Содура” уран сайхны кинонд отгийн ахлагчийн дүрийг бүтээж дэлгэцэнд мөнхрөөд хорвоогоос буцсан.
Тэгвэл түүний оюутан ахуйдаа учирч, гурван хүүхдийг нь төрүүлсэн гэргийг нь З.Солонго гэдэг. З.Солонго бүсгүй хэдийгээр өрх толгойлон үлдсэн ч гуниж суухыг хүсдэггүй. Тодруулбал З.Солонго дугуйн фитнес нээгээд тун ч амжилттай явна. Түүний нээсэн дугуйн фитнес буюу "Super spinning club” өдгөө хүүхнүүдийн зорих дуртай газрын нэг болоод байна. Тиймдээ ч дугуйтай эрч хүчтэй дасгал хийж галбиржихыг хүссэн хүүхнүүдийн цуваа тасрахгүй үргэлжилж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12339
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих