Оросын Төрийн тэргүүн В.Путин аравдугаар сарын 7-нд 63 насны төрсөн өдрөө дотнын найзуудынхаа хүрээнд тэмдэглэсэн билээ. В.Путинд гадаадын Төрийн тэргүүнүүд болон нэртэй бизнесмэнүүдийн сүүлийн 15 жилийн хугацаанд бэлэглэсэн өвөрмөц бэлгийг Оросын "Форбес” сэтгүүл энэ сарын дугаартаа онцолсныг орчуулан хүргэж байна.
Ялагчийн цомтой бөгж
АНУ-ын бизнесмэн Роберт Крафт В.Путинд америк хөлбөмбөгийн ялагчийн цомыг дүрсэлсэн бөгж 2005 онд бэлэглэсэн билээ. Роберт 2013 онд "Оросын Ерөнхийлөгчид бөгжөө бэлэглэсэндээ харамсч байна” гэсэн нь шуугиан тарьсан юм. Түүний үгийн хариуд В.Путиний хэвлэлийн төлөөлөгч "Роберт бэлгэндээ зарцуулсан мөнгөнийхөө араас харамсч байгаа гэсэн. Манай Ерөнхийлөгч түүнээс ч үнэтэй бөгжийг хариу бэлэглэж болно. Тэр бөгжийг худалдвал алдсанаасаа илүүг олох болно” хэмээв. ХаринРоберт тоглоомоор хэлсэн гэх үгийнхээ болно хэмээв. Харин төлөө Ерөнхийлөгчөөс уучлалт гуйсан байна.
Германы канцлерыг айлгасан лабрадор нохой
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу В.Путинд 2000 онд лабрадор нохой бэлэглэсэн байна. В.Путин нохойндоо Конни гэх нэр өгсөн ба Кремльд дархан эрх эдэлдэг цөөн амьтны нэг юм. Конни нохой Ангела Меркелийг Сочид айлгаснаас хойш хэвлэлийн "баатар” болсон юм. Ангела Меркель нохойноос айдаг учраас В.Путин албаны уулзалтад нохойгоо санаатай дагуулж ирсэн гэсэн шүүмжлэл хүртсэн байна
Акита үүлдрийн нохой
Япон улсад 2011 онд нүүрлэсэн хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдэд тусалсны хариу болгон тус улсын Ерөнхий сайдаас В.Путинд акита үүлдрийн Юме буюу "Мөрөөдөл” нэртэй гөлөг бэлэглэсэн байна. Харин В.Путин Шинзо Абэд Сибирийн муур хариу болгон бэлэглэжээ.
Уссурын бар
В.Путиний 55 насны төрсөн өдрөөр Уссурын бамбар бэлэглэсэн байна. Хоёр сартай бамбарт Ерөнхийлөгч Маша гэх нэр өгсөн ба одоо Хар далайн эргийн сафари паркад тусгай асаргаанд байдаг ажээ.
Антрактидийн нуурын ус
ОХУ-ын Байгаль орчны сайд асан Юрий Трутнев дотнын найз, улсынхаа тэргүүнд Антарктидийн мөсөн хучлагаас дөрвөн километрийн доор байрлах эртний нуурын уснаас дээжлэн бэлэглэжээ. Энэхүү нуур нь хэдэн сая жилийн өмнө үүссэн болохыг далай судлаачид баталдаг юм.
Танго бүжгийн хөгжим
В.Путин 2014 онд Аргентин улсад айлчлах үеэр төрсөн өдөр нь давхацсан байна. Оросын Төрийн тэргүүнд Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршер танго бүжгийн ая тоглох зориулалттай бандеон гэх хуур хөгжим бэлэглэсэн билээ. Харин В.Путин Аргентины Ерөнхийлөгчид орос ардын үлгэрийн баатруудыг дүрсэл сэн гоёл чимэглэлийн мөнгөн хайрцгыг хариу болгон бэлэглэсэн юм.
Хөхөөтэй цаг
Германы канцлер Ангела Меркель Оросын Төрийн 2014 оны төрсөн өдрийн баяраар хөхөөтэй тэргүүний цаг бэлэглэжээ. Германы бүргэд сүлд бүхий уг цагийг товлосон уулзалтаасаа дахин хоцрохгүй байхыг В.Путинд сануулсан бэлэг гэж үздэг. Учир нь, В.Путин хэд хэдэн удаа Ангела Меркелийг хүлээлгэсэн ба 2014 онд Бельградын уулзалтын үеэр Германы канцлер В.Путинийг дөрвөн цаг хүлээсэн байна.
Цагаан ямаа
Москва хотын захирагч асан Юрий Лужков В.Путинд 2003 онд цагаан ямаа бэлэглэсэн байна. В.Путин ямаандаа Сказка гэх нэр өгчээ.
Ая дууны мэндчилгээ
Оросын Ерөнхийлөгч 61 насны төрсөн өдрөөрөө Бали аралд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны форумд оролцож таарчээ. Индонезийн Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно В.Путинд зориулж "Төрсөн өдрийн дуу” дуулж өгсөн байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12373
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих