Авто уралдааны "Формула 1” ангиллын 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Гэхдээ тэмцээн дуусахад гурван гараа үлдсэн ч "Мерседес” багийн Англи нисгэгч Л.Хэмилтон түрүүлэх болзлоо ханглаа. Тэрээр энэ сарын 25-нд АНУ-ын Аустин хотод болсон гараанд түрүүлж, 327 дахь оноо авсан юм.
Харин "Феррари” багийн Герман нисгэгч С.Феттерль 251, "Мерседес” багийн Герман нисгэгч Н.Росберг 247 оноотой удаах байруудыг эзэлж байна.
Одоогийн байдлаар 16 гараа болсон бөгөөд гурван нисгэгч л дээрх бүх гараанд түрүүлжээ. Гурав дахь удаагаа дэлхийн аваргын титэм хүртсэн "Мерседес”-ийн Л.Хэмилтон Австрали, БНХАУ, Бахрейн, Канад, Англи, Бельги, Итали, Япон, ОХУ, АНУ-ын гараанд өнгөлсөн. Мөн "Феррари”-гийн С.Феттель Малайз, Унгар, Сингапур, "Мерседес”-ийн Н.Росберг Испани, Монако, Австрийн гараанд хамгийн хурдан нь байлаа.
Дараагийн гараанууд ирэх сарын 1-нд Мексик улсын Мехико, 15-нд Бразилийн Сан Пауло, 29-нд АНЭУ-ын Абу Даби хотод болно.
- See more at: http://www.unen.mn/content/55808.shtml?alias=sport#sthash.wvQ0u1cN.dpuf
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих