Хэд хоногийн өмнөөс Солонгосын элчин сайдын яамнаас утасдаж эрхэм элчин Дорнод аймагт өөрийн биеэр морилж хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнийг дуртай ресторанд нь дуртай хоолоор нь хүссэн цагт нь дайлая гэнэ хэмээн урих болов.
Яг ямар хэргээр гэнэт ингэж зүүн хязгаар нутагт минь харийн орны элчин гэнэт морилж хэвлэлийн биднийг онцолж цайллаганд урих болсон нь одоогоор бүрхэг байна. Өдгөө бид бүгдийн төдийгүй Монгол улсын хэмжээнд асуудал болон яригдаж байгаа Халхголыг Солонгосуудад өгөх гэж байгаатай холбоотой биш байгаа гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байна...
Дорнодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд минь уран үг, нарийн арганд нь орж амаа хамихуулж, эх нутгийнхаа төлөө үзгээ бүү мохоогоосой гэдэг үүднээс мөн нээлттэй ил тод сэтгүүл зүйн үүднээс энэхүү жижиг мэдээллийг бичиглэв. Мэргэн оюундаа тунгаана буйзаа.
Монголынхоо улс төрчдийн будаатай хуурганд уригдав гэж хэвлэлийнхэн шоглон ярьдаг байсан бол өдгөө бүүр харь орны элчин сайдын кимчитэй хуурганд уригддаг цаг ирсэн бололтой.
ХУДАЛДАГДАХГҮЙ ИЛ ТОД ИРГЭНИЙ ИНДЭР БОЛСОН СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨ ЭРХЭМ ЖУРМЫН НӨХӨД МИНЬ БАТ ЗОГСОНО ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА!
Ямартай ч Дорнодын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн, сэтгүүлчид Солонгосын элчин сайдын урилганд дарагдаж өнөөдрийг дайлуулж цайлуулж өнгөрөөх нь бололтой...
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.,,
WWW.CHOIBALSAN.MN
Сэтгүүлч: М.Хэрлэн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12400
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих