Баянхонгор аймгаас Дорнод аймгийн Матад суманд 58-6 нинжа очиж, газар сэндийчиж эхэлсэн тул сумын удирдлагууд, цагдаа нартайгаа хамтран шалгалт хийхээр очжээ. Харин нинжа нар зугтаж байснаа машинаасаа буун, "ална” хэмээн дайрсан тул сумын удирдлагууд зугтаж, цагдаа нь үлдсэн байна.
Удирдлагууд аймгийн төв рүүгээ яаралтай мэдэгдэж, Дорнодын цагдаа нар нинжа нарыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төвөөс 30 орчим км-т гүйцэж баривчилжээ. Харин Матад сумын цагдаад ямар нэгэн гэмтэл учраагүй бөгөөд, зам дээр орхигдсон байсныг аймгийн цагдаа нар олсон байна.
Нинжа нарт Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12408
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих