Тус цөл 173 сарын турш дусал бороо ороогүй гэдгээрээ дэлхийн хамгийн хуурай газар гэж нэрлэгддэг байна.
Атакама цөлийн зэргэлдээ орших өмнөд Арикагийн Антофагасто хотод жилийн дундаж хур тунадас ердөө л 0,007 инч байдаг.
Гэвч жил бүр Эл Нино байгалийн үзэгдлийн улмаас тус газар нутагт хүчтэй аадар бороо ордог бөгөөд энэ жилийн гуравдугаар сард Атакама цөлийн хөрсөнд 0,96 инч хур тунадас буужээ.
Энэ бол тийм ч их тоо биш боловч 14 жилийн хугацаанд анхны бороо байсан аж. Аадар борооны улмаас Копиапо гол савнаасаа хальж, есөн хүн живсэн байна.
Атакама цөлд Эл Ниногийн улмаас таваас долоон жилийн давтамжтайгаар замба цэцэг цэцэглэдэг бол энэ жилийн борооны улмаас замба цэцэг илүү их дэлгэрч, цөлийг бүрхжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих