
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар аймгийн төсвийн орлого 39,9 тэрбум төгрөгт хүрч, татварын орлогын төлөвлөгөө 592,9 сая төгрөгөөр давж биелсэн ч татварын бус орлого 1,7 тэрбум төгрөгөөр тасарсан байна.
2014 оны байдлаар тус аймгийн зээлийн үлдэгдэл 144,6 тэрбум төгрөг, иргэдийн хадгаламж 47,1 тэрбум төгрөг байсны дийлэнх нь Халхгол, Баян-Уул, Дашбалбар, Хэрлэн суманд ногдож байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 106,4 хувьтай явна.
Нийт 12 бүлгийн үнийн индексээс хувцас бөс бараа, эм тариа эмнэлгийн үйлчилгээ, орон сууц, ус, цахилгааны бүлгийн үнийн индекс өмнөх оноос 7-14,3 хувь өссөн дүнтэй байхад хүнсний бараа согтууруулах бус ундааны бүлгийн үнэ 5 хувь буурсан үзүүлэлт гарчээ.
Энэ жилийн хувьд орон даяар өвс ногооны гарц муу, гандуу байсан ч Дорнод аймаг 10 дугаар сарын 22 ны байдлаар улаанбуудай 16115 тн, гурвалжин будаа 5042 тн, рапс 8440 тн, эмийн ургамал 1300 тн, арвай 250 тонныг тус тус хураан авав.
dnews.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12418
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих