Хүүхэд багачуудын амтархан иддэг "Хаан” чипсийг үндэсний үйлдвэрлэгч
хэмээн өргөмжлөгддөг "Тэсо” компани үйлдвэрлэдэг билээ. Гэтэл тус
компанийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээс техникийн тос гэмээр сонин
үнэртэй, хөгцөрч муудаж хувирсан ногоон өнгөтэй "хатаасан төмс” гарч
ирсэн байна.
Эрүүл ахуйн шаардлага хангахгүй энэ мэт
бүтээгдэхүүнийг хүүхэддээ авч өгөхгүй байхыг эцэг, эхчүүдэд
анхаарууллаа. Чипс буюу шарсан төмс хүний эрүүл мэндэд муугаар
нөлөөлдөг, карцероген бодис ихээр агуулдаг бөгөөд энэ нь хорт хавдар
үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн устөрөгчийн агууламж ихтэй тос
нь холестерины хэмжээг нэмдэг учир зүрхний өвчин тусах, цус харвах
эрсдэлийг нэмдэг байна.
Мөн мэргэжилтнүүд 3-4 насандаа чипс
идэж байсан хүүхдүүд оюуны хөгжилдөө асуудалтай болохыг тогтоожээ.
Чипсэнд агуулагддаг баяжуулсан өөх тослог нь уураг тархины хэвийн
хөгжлийг саармагжуулдаг бөгөөд үр дагавар нь аюултай гэдгийг хүнс
судлаачид баталжээ. Тиймээс хүүхдүүдийг 3-4 настай байхад нь чипс
идүүлэхгүй байхыг эцэг, эхчүүдэд сануулж байна.
Монголын мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих