Казахстаны хоньчин Демирийн амьдрал дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байна. Учир нь тэрээр долларын саятан. Гэхдээ тэрээр саятан болсон ч ядуу малчин байсан тэр л хэвээрээ амьдралын хэв маяг нь үргэлжилж байна.
Өөрөө эвлүүлэн барьсан муухан байшин, энд тэндэхийн хаягдалыг цуглуулан барьсан саравч гээд гэрийнх нь ойролцоо шинэ, нүдэнд торох зүйл нэг ч байхгүй. Төвийн эрчим хүчний шугам байсаар байтал нэг ч цахилгаан бараа байхгүй. Хувцсаа угаахдаа эхнэр нь зөөврийн усанд гараар угаана. Гаднаа нүүр гар угаах тосгуур тавьсан гээд хачирхалтай зүйл их гэнэ. Харин малынх нь тоо, зүс өөрсдөөс нь илүү гэж хэвлэлийнхэн бичиж байна.
Амьдралын
гайхалтай үзэлтэй саятан Демир ингэж амьдарч байгаадаа сэтгэл хангалуун
байдаг. Энэхүү мэдээллийг хараад монголын мянгат малчидтай харьцуулан
бодлоо. Манай мянгат малчид малчинтай, гаднаа 2-4 автомашин эгнүүлэн
тавьсан, бүхий л орчин үеийн цахилгаан бараа, тоног төхөөрөмжийг ашиглаж
байна.
Б.Санчир
Эх сурвалж: TIMES.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих