Өнгөрсөн 10-р сарын 9-23-ны өдрүүдэд Хэрлэн сумын 1-р багийн нутаг Малчны хорооллын нэр бүхий 8 өрх айлын суурьт том жижиг нийлсэн 0.1-3 насны 63 гахай өвчилж, үүний 22 нь тодорхойгүй шалтгаанаар хорогджээ. Мэргэжлийн байгууллагынхан өвчилсөн гахайнаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд гахайн сонгомол мялзан өвчний үүсгэгч илрээд байгаа аж.Үүний дагуу 10-р сарын 31-ий өдөр Хэрлэн сумын Засаг даргын А/330 тоот захирамж гарч, 1-р багийн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм.Хорио цээрийн дэглэмийн хүрээнд Зүүн гүүр болон голомт бүхий айл өрхүүдийн ойролцоо ариутгал, хяналтын 5-н пост байгуулаад байгаа аж. Түүнчлэн 1-р багийн хэмжээнд бүх гахайнд эрүүл мэндийн үзлэг хийж өвчилсөн болон өвчний шинж тэмдэгтэй гахайг тусгаарлажээ.Одоогоор халдварт өвчний голомтод 173 гахай байгаа бөгөөд бүгдийг нь устган ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Ер нь Хэрлэн сумын хэмжээнд нийт 618 гахай байдаг аж. Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан нийтийн хоолны газар, хиамын цехүүд болон аж ахуйн нэгж, ард иргэд гахайн мах худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12463
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих