Москва хотын төвд Зөвлөлтийн удирдагчдын тушаалаар бүтээн байгуулсан цөмийн дайралтаас хамгаалах газар доорх байгууламж. Таганская метроны буудлын ойролцоо 65 метрийн гүнд байдаг энэ байгууламж 18 давхар барилгатай тэнцэх хэмжээний гүн юм. Өдгөө музей болон соёл амралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг «Бункер - 42» - т жуулчдын хөл үл тасарна. Хүйтэн дайны үед баригдсан гэхэд маш тохилогоос гадна гэнэтийн дайралтын үед хамгаалах иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагджээ.
АНУ-ын цөмийн дайралтаас хамгаалах зорилгоор бүтээн байгуулсан энэ бункерт 2 тн жинтэй хоёр хаалга байдаг. Эдгээр нь цацраг идэвхит туяанаас болон химийн хорт бодисоос бүрэн хамгаалах үүрэгтэй аж. Ингээд дайны үед баригдсан 65 метрийн гүн хоргодох байртай танилцъя.
Эх сурвалж: TIMES.MN

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12465
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих