Энд танилцуулж буй нисэх онгоцууд өнөө цагийн хамгийн шилдэг 10 сөнөөгч онгоц ажээ. Сонирхолтой нь эдгээр онгоц тулааны талбарт хоорондоо тулгарч байгаагүй гэнэ.
№1. Локхийд Мартин/Бойнг F-22 Раптор (АНУ)
F-22 Раптор радарт бараг баригддаггүй, олон зориулалт бүхий сөнөөгч нисэх онгоц юм. Энэ онгоцыг хамгийн дэвшилтэт технологи ашиглан хамгийн их өртөгөөр бүтээжээ. Бусад сөнөөгч онгоцтой харьцуулбал F-22 нь хамгийн хол зай туулж чадна. Мөн аэродинамикийн шийдэл дизайн нь онцгой сайн. F-22 үйлдвэрлэгдсэн цагаасаа шилдэг гэдгээ батлан харуулжээ. АНУ энэ сөнөөгч онгоцыг өөр улсад экспортолдоггүй.
№2. Бойнг F/A-18 E/F Супер Хорнет (АНУ)
Супер хэдгэнэ гэх энэ онгоц АНУ-ын тэнгисийн хүчний хамгийн шилдэг сөнөөгч юм. Олон зориулалтаар ашигладаг бөгөөд агаар, газрын байг аль алийг нь устгах чадвартай. Сүүлийн үеийн супер хэдгэнүүд илүү хол зай туулах хөдөлгүүр, радараас хамгаалсан нэмэлт тоноглолтой болжээ.
№3. Еврофайтер Тайпун (Европын Холбоо)
Энэ сөнөөгчийг 1986 онд Герман, Итали, Их Британи улсууд хамтран үйлдвэрлэсэн байна. Энэ онгоцыг хамгийн дэвшилтэт технологи ашиглан Европт үйлдвэрлэсэн пуужингаар зэвсэглэжээ. Тайпуны тулалдааны чадавхийг АНУ-ын F-22 Рапторын хагастай дүйнэ гэж үздэг байна. Гэхдээ Тайпун нь АНУ-ын F-15F, Францийн Рафэл, ОХУ-ын сайжруулсан Су-27-оос илүү ажээ. Тайпун өнөө үед Европын агаарын хүчний гол сөнөөгч онгоц юм.
№4. Дассолт Рафэл (Франц)
Рафэлыг Францын агаар ба тэнгисийн хүчинд ашигладаг. Олон зориулалттай. Хамгийн сүүлийн үеийн электрон системээр тоноглож, радараас хамгаалах төхөөрөмж суурилуулжээ. Энэ онгоц маш сайн маневрладаг байна. Тулааны чадавхийн хувьд АНУ-ын F-16-тай өрсөлдөхүйц хэмжээнд хөгжүүлжээ.
№5. Сухой Су-27 (Орос)
Су-27-г ЗХУ-ын үед зохион бүтээжээ. Тухайн үедээ энэ нь Зөвлөлтийн хамгийн шилдэг технологиор бүтээсэн сөнөөгч байв. Хол зай туулах бөгөөд маневрлах чадвар маш өндөр, зэвсэглэл сайтай. Агаар-агаар ангилалын 10 пуужин тээх чадвар нь маневрлах чадвартай хосолсоноор Су-27 агаарын тулалдаанд онцгой давуу байдалтай болжээ. Хэдийгээр ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн боловч Су-27-ын сайжруулсан хувилбар болох Су-30, Су-35-ыг үйлдвэрлээд байна. Ялангуяа Су-27-ын залгамжлагч гэх Су-35 нь барууны орнуудын агаарын хүчинд ихээхэн аюул учруулж чадах гэнэ. Үүний зэрэгцээ оросууд одоо Сухой ПАК ФА хэмээх радарт үл үзэгдэх сөнөөгч зохион бүтээж байна.
№6. МакДоннел Дуглас F-15 Ийгл (АНУ)
F-15 Бүргэдийг дайсны агаарын хамгаалалтыг нэвтлэхэд зориулан зохион бүтээжээ. Хэдийгээр зохион бүтээснээс нь хойш 30 жил өнгөрсөн боловч эмээвэл зохих сөнөөгч онгоц хэвээрээ байна. Агаарын тулалдаанд эсрэг талын 100 онгоцыг сөнөөсөн ажээ. F-15 Бүргэд агаар-агаар ангилалын пуужинтай бөгөөд маневр сайтай. Энэ сөнөөгчийг тасралтгүй сайжруулж боловсронгуй болгож ирсэн бөгөөд 2025 он хүртэл АНУ-ын агаарын хүчинд зүтгэх гэнэ. Энэ сөнөөгчийг Израйл, Япон, Саудын Арабт экспортолдог.
№7. Микоян Миг-31 (ОХУ)
Миг-31-г НАТО-гийн доогуур нисдэг дайрагч онгоц болон залуурт пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалтаар ЗХУ-ын үед зохион үтээжээ. Энэ амдан сөнөөгч онгоц дээшээ өндөр хурдтай хөөрч чадна. Гэвч энэ нь маневрлах чадварыг нь сулруулсан байна. Миг-31 дайсны онгоцыг холын зайнаас устгах пуужин ашигладаг. Миг-31-ийн хамгийн сүүлийн хувилбар нь Миг-31 БМ юм. Миг-31 БМ-ын цохилт илүү нарийвчлалтай болсон ажээ. Оросын амдан сөнөөгчдийг Миг-31 БМ-ын стандартаар шинэчлэх ажил 2010 онд эхэлсэн байна.
№8. Локхийд Мартин F-16 Тулаанч Шонхор (Falcon)
F-16 нь F-15 Бүргэдийн хөнгөн, илүү өртөг хямд хувилбар юм. F-15 зөвхөн агаарын супер сөнөөгч бол F-16 нь агаар ба газрын байг устгах чадвартай, олон зориулалтаар ашигладаг онгоц ажээ. F-16-г олон тоогоор үйлдвэрлэсэн бөгөөд олон тооны тулаанд оролцжээ. Нийтдээ 4500 F-16-г үйлдвэрлэсэн байна. Үүнийг олноор экспортод гаргасан бөгөөд дэлхийн 26 орны агаарын хүчинд ашиглаж байгаа ажээ. F-16 хэмжээгээр жижиг, маневрлах чадвар өндөр. F-16-г АНУ-ын агаарын хүчинд 2025 он хүртэл ашиглана. Ирээдүйд F-16-г F-35 Цахилгаан 2 гэдэг шинэ онгоцоор орлуулах гэнэ.
№9. Сааб JAS 39 Грипен (Швед)
Саабад үйлдвэрлэсэн JAS 39 Грипен нь дөрөв дэх үеийн олон зориулалттай, тулааны хөнгөн нисэх онгоц юм. Хамгийн сүүлийн үеийн технологи бүхий энэ сөнөөгч агаарын довтолгооноос хамгаалах, амдан сөнөөх, газрын бай устгах зориулалттай янз бүрийн пуужингаар зэвсэглэдэг. Агаарын динамикийн дэвшилтэт дизайнтай тул тулалдаанд гавшгай. Грипен богино зайд газраас хөөрдөг байна. Энэ онгоцны тодорхой тооны эд ангийг АНУ-аас нийлүүлдэг. Грипенийг БНЧУ, Унгар, Өмнөд Африк, Тайланд, Их Британид экспортолж байна.
№10. Чэндү J-10 (Хятад)
Олон зориулалт бүхий J-10 нь гүйцэтгэл, чадвараараа барууны сөнөөгч онгоцнуудын түвшинд хүрсэн Хятадын анхны сөнөөгч юм. Энэ онгоцыг Зөвлөлтийн дөрөв дэх үеийн Миг-29, СУ-27-ын аюулыг эсэргүүцэх зорилгоор зохион бүтээжээ. J-10-ыг анх агаарын супер сөнөөгч байхаар төлөвлөсөн боловч ЗХУ задарснаар олон зориулалттай болгон хувиргажээ. J-10-ын загвар нь барууны онгоцуудыг санагдуулна. Хэрэг дээрээ энэ онгоцыг зохион бүтээхэд барууны технологи, мэргэжлийн туслалцааг авсан юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих