Монгол ардын хувьсгалт нам/МАХН/-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 1-нд хуралдаж Шадар сайд Ц.Оюунбаатарын мэдэлд байдаг агентлагуудын удирдлагуудад халаа сэлгээ хийх тохиролцоонд хүрч энэ талаараа өнөөдөр/XI.3/ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дуулгахаар болжээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Стандарчилал хэмжилзүйн газруудын удирдлагуудыг сольж МАХН-ын хүнийг томилохоор шийдвэрлэсэн талаар эх сурвалж хэллээ.
Бидэнд байгаа мэдээллээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Шаравдоржийг томилохоор болжээ. Ц.Шаравдоржоос энэ талаар тодруулахад "Гүйцэтгэх товчооны хуралдаанаар тус газрын даргаар намайг томилох асуудал яригдсан. Ерөнхий сайдад энэ талаар танилцуулна гэж ойлгосон” гэлээ.
Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.
Д.ЖАРГАЛ http://www.zaluu.com/read/1ef5682c
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих