Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн 29-нийг хүртэл манай дэлхий 15 хоногийн турш нар үзэхгүй харанхуй байна гэж Америкийн сансар судлалын НАСА агентлаг урьдчилан анхааруулсан байна. NASA-гийн сансар судлаачид арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагийн 03:00 цагаас эхлэн 30-ны даваа гарагийн 16:45 цаг хүртэл дэлхий бүхэлдээ харанхуйлах одон орны сонин үйл явдал болно гэж мэдээлжээ.
NASA агентлагийн тэргүүн Чарльз Болден Цагаан ордонд танилцуулсан 1000 хуудас баримт бичигтээ энэ нь Сугар, Бархасбадь гарагийн байрлалтай холбоотой гэсэн байна. Тэдний үзэж байгаагаар бол энэ үед Сугар, Бархасбадь гараг өөр хоорондоо зөвхөн нэг градусын зөрүүтэй зэрэгцээ байрлалд орох юм байна. Сугар гараг, Бархасбадь гарагийн баруун өмнө талд байрлаж түүнээс 10 дахин илүү тод гэрэлтэх гэнэ. Сугар гарагийн энэ гэрэл Бархасбадь гараг дээрх хийг өдөөж, ингэснээр Бархасбадь сөрөг үйлдэл үзүүлэн сансарт их хэмжээний ус төрөгч ялгаруулах юм байна.
Энэ устөрөгч өглөөний 02:50 цагаас эхлэн наранд нөлөөлж гадаргуу дээр нь хүчтэй дэлбэрэлт үүсгэснээс халуун нь Кельвиний хэмжүүрээр 9000 градус хүрэх гэнэ. /Ерийн үед нарны гадаргуу дээр Кельвины хэмжүүрээр 5778 градус буюу Цельсийн 5505 градус байдаг/.
Нар ч гэсэн энэ их тэсрэлтийг намжаах оролдлого хийж өөрийнхөө халууныг нэмснээр гэрэл нь цэнхэр болох юм байна. Ийнхүү нар хэвийн дулаан, хэвийн гэрэлтэй болтол 14 хоног үргэлжилж энэ хугацаанд нарны гэрэл бүдгэрч манай дэлхий харанхуйлна гэж танилцуулгад бичжээ. Болден АНУ-ын ерөнхийлөгчийн захиргааныхныг оролцуулсан бага хурал дээр "Нар хиртэхээс илүү ямар нэгэн аймшигт үр дагавар гарахгүй. Энэ бол зүгээр л Аляскад өвөл ямар байдаг билээ, яг түүн шиг байх болно” гэсэн байна.
Болден харин гарч болох ганц муу үр дагаврыг талархлын өдрийн дараах "хар баасан гараг” шиг л юм болж мэднэ гэж хошигножээ. Эрчим хүчнийхэнд их ачаалал ирэх мэдээж..... хэмээн anonymousmags.com сайтад бичжээ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12490
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих