Хэт даврагч "Исламын улс” бүлэглэл Иракийн Мосул хот дахь сургуулилтын хуарангаас зугтахыг оролдсон 12 хүүхдийг цаазалсан байна. Мосул хотын зүүн захад орших аль-Салам сургуулилтын хуарангаас 12 хүүхэд зугтсаныг баривчилж, цаазалжээ. Үүний зэрэгцээ Туркийн зүүн өмнөд хэсгийн Шанлыурфа мужид Сирийн хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг "Исламын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй байна. Сирийн "Аян Ватан” сонины орлогч эрхлэгч Ибрагим Абдулхадир, сурвалжлагч Фирза Хамди нарын толгойгүй цогцсыг түрээсийн өрөөнөөс нь олжээ. Тэд хоёул "Исламын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Ракка хотоос зугтаж ирсэн гэж Туркийн мэдээллийн агентлагт мэдээлсэн байдаг.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12497
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих