Улсын Их хурлын гишүүн Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар Баян-Уул,Баяндун сумдад ажиллалаа.Тус сумдын иргэдтэй уулзалтыг зохион байгуулж УИХ болон аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл хийж иргэдийн асуултанд тодорхой хариултыг өгч ажилласан.УИХ-н гишүүн Н.Номтойбаяр болон аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар аймгийн хэтийн хөгжлийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох,хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох ажлыг санаачлан эхлүүлээд байгаа талаараа танилцуулан энэ баримт бичигт иргэдийнхээ санал санаачлагыг бичгээр авах, санал бодлоо солилцох зорилгоор дээрхи 2 сумдын иргэдтэй уулзсан юм.Мөн 2016 онд аймгийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас тухайн сумдад хийгдэх ажлуудад ч санал хүсэлтийн авсан.Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед ард иргэдийн амьдрал хүнд хэцүү байгааг иргэжд Их хурлын гишүүн болон аймгийн удирдлагадаа хэлж байсан.Энэ талаар топорхой асуудлуудыг санаачлан ажиллаж байгаагаа ч тэд иргэддээ танилцуулсан юм.Жишээлбэл тэтгэврийн зээлийн хүүгийн асуудал,залуучуудын хөгжлийг дэмжих хууль зэрэг ажлуудыг санаачлан Их хуралд оруулахад бэлэн болсон талаараа дурдсан юм.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих