Тэрбээр Цагдаагийн академийг төгссөн дариудаа аймгийнхаа цагдаагийн хэлтэст, ахлах мөрдөн байцаагчаар түр ажиллаад 1993 оноос бизнесийн салбарт орсон байна. Ингээд өмч хувьчлалын үед аймгийн мах боловсруулах үйлдвэрийг хувьчилж аваад, удалгүй "Дорнын говь” компанийг байгуулсан бөгөөд өдгөө Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компани аж. Мөн тэрбээр Налайх дүүрэгт мах боловсруулах үйлдвэртэй болж, улмаар Орос руу мах гаргаснаар нэлээд бэлжсэн нэгэн юм байна.
Түүний дараагийн бизнес нь "Болд төмөр Ерөө гол” ХХК. Хятадуудтай хамтарч байгуулж Ерөө сумын Баянголын ордоос төмрийн хүдэр олборлодог энэ ордын нөөц нь 110 сая тонноор хэмжигддэг. Ордынхоо хүдрийг ямар ч боловсруулалтгүйгээр шууд Хятад руу нийлүүлдэг гэж байгаа. Тэрбээр Хятадын хил рүү төмрийн хүдрээ гаргахын тулд 200 орчим км төмөр замыг компанийнхаа хөрөнгөөр тавьж түүндээ зориулж 2000 гаруй вагон худалдаж авсан нь Монголд байхгүй хүчин чадалтай ажээ.
Гэвч тэрбээр 2013 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь төмрийн хүдрийн ордоос төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацийн хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулаж, саатуулагдаж байсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоох байгууллагад сонгогдохоор горилж буй эрхэм их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байсан нэгэн юм байна.
Мөнгө байхад нэр дэвшиж болно гэдэг үзэлтэй тэрбээр сонгуулийн ажлаа эртнээс хийхийн тулд аймгийнхаа нутгийн зөвлөлийн даргаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн ажиллаж байгаа юм. Мөн 600 гариу ахмадуудад 20 мянган төгрөг өгсөн байна. Ингээд зогсохгүй сонгогчдынхоо нэр хаяг тодорхой мэдээллийг авахын тулд Iphone6 утасны болзолтойгоор Дорноговийн иргэн болоод шилжин суурьшсан хүмүүсийг нэр, утас, регисртийн дугаар, цээж зураг бүхий маш дэлгэрэнгүй судалгаатай сайтад бүртгүүлэх уралдаан зарласан байна. Ядарсан иргэд түүний Iphone6 утсанд хууртан олноороо бүртгүүлсээр байгаа юм байна.
Н.Ганчимэг
Эх сурвалж: Dorgio.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих