Нийгмийн даатгалын ажилтнууд банкуудтай хуйвалдаж, нас барсан ахмад настнуудын нэр дээр тэтгэврийн зээл авч, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа талаар баттай эх сурвалж бидэнд мэдээллээ. Өөрөөр хэлбэл тэтгэвэр авдаг байж байгаад нас барсан ахмад настнуудын материалыг улсын бүртгэлд оруулалгүй, нэр дээр нь тэтгэврийн зээл авсан гэсэн үг юм. Тухайн иргэдийг нас бараагүй хэмээн тэтгэврийг нь сар бүр олгодог байсан бөгөөд нийгмийн даатгалын ажилтнууд уг мөнгийг нь тэтгэврийн зээл рүү нь шилжүүлдэг байсан ноцтой залилангийн хэрэг илэрсэн нь энэ юм.
Улсад олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан энэ хэрэгт ганц аймаг, ганц дүүргийн нийгмийн даатгал болон банкны ажилчид оролцоогүй ажээ. Хөдөө орон нутаг болон нийслэлээс маш олон хүн холбогдон шалгагдаж байгааг эх сурвалж мэдээллээ. Одоо хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй тул шалгагдаж буй хүмүүсийн нэр усыг зарлах боломжгүй, түүнчлэн хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байгаа юм байна. Шалгалтын ажиллагаа үргэлжлэх тусам энэ хэрэгт холбогдогсод нэмэгдэж, хохирлын хэмжээ өсөх хандлагатай байгаа аж.
-ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148-ИЙН 4 ДЭХ ЗААЛТ ӨРШӨӨЛД ХАМРАГДААГҮЙ-
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Тодруулбал тус зүйлийн 4-т: "Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-аас дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ. Энэ бол хэдхэн хоногийн өмнө баталсан Өршөөлийн хуулиас "мултарч” үлдсэн зүйл заалтуудын нэг билээ. Өмнө нь бол энэ зүйл анги Авлигалын өршөөлд орцон байсан.
Ер нь Өршөөлийн хууль гэгч нь хэрэг сайн хийцгээ, хулгай сайн хийцгээ, дараа нь ямарч шийтгэл ирэхгүй бүгд "өршөөгдөнө" гэсэн байж боломгүй зүйлийг тунхагласан, шоронд сууж байх ёстой гэмт этгээдүүд дээр гарч өөрсддөө хууль гаргадаг болсоны тод баталгаа.
Ийм Монголыг ардчилсан гэх жилүүдийн дараа "босгожээ".
medee.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12510
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих