-СЕРГЕЙ ШОЙГУ-
Өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын Улаан талбайд болж өнгөрсөн Ялалтын 70 жилийн ойн ёслол хүндэтгэлийн парадын зэвсэгт хүчнийг командлах үеэр монголчууд түүнийг БИДНИЙ НЭГ, МОНГОЛ ХҮҮ хэмээн бахархаж байлаа. Өдгөө өрнөдийн шинжээчдийн үзэж буйгаар, ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины залгамжлагч болох өндөр магадлалтай эрхэм бол монгол цустай хэмээгдээд буй Сергей Кужугетович Шойгу /Sergey Shoygu/ юм. Тэрээр 1955 оны тавдугаар сард Тувагийн Чадан хотод Тува гэр бүлд мэндэлжээ.
Тува улсын түүх: Тува хязгаар нутаг 1912 он хүртэл Манжийн дарлалд байсан бөгөөд 1911 онд монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцлийн дүнд тусгаар тогтнолоо олсон боловч тухайн цаг үед явуулж байсан оросуудын бодлого, коминтерны дарамт шахалтаар 1944 он хүртэл тэсээд Зөвлөлт холбоот улсад нэгдсэн байдаг.
Сонирхуулахад, их найрагч Д.Нацагдоржийн "Миний нутаг” шүлгийн "…Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд …” гэх мөрд дурьдагдах Саяны нурууны ихэнх хэсэг нь хожим 1944 онд Тува улсыг ОХУ-д дагаар ороход Монголын хилийн цаана үлдсэн аж.
Ийнхүү Тува Монголоос өрх тусгаарлан, ОХУ-д дагаар орсноос хойш 10 жилийн дараа Сергей Шойгу төржээ. Түүний аав Кужугет Серээвич Шойгу нь Тувад зоотехникч хийдэг, Монголын Увс аймгийн хөгшчүүлтэй сайн найз байсан, одоо ч Тувадаа буй урианхай хүн юм байна.
Тува хүүгийн улс төрийн карьер Оросын анхны ерөнхийлөгч Борис Елцин түүнд итгэснээр эхэлжээ. 1993 онд ОХУ-ын парламент, ерөнхийлөгчийн хооронд өрнөсөн хурц зөрчлөөс үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөний үед Шойгу онц байдлын улсын хорооны офицеруудаа зэвсэглэн ерөнхийлөгч Елциний талд зогсож байв.
Дараа нь Шойгу Путины хамгийн ойрын итгэлт хамтрагчдын нэг болов. Энэ харилцаа Шойгу Елциний ойрын хүн байснаас үүдэлтэй. Одоо түүнийг өмнөх батлан хамгаалахын сайд нараас хамаагүй чанга хатуу байж, Оросын армид сүүлийн 20 гаруй жил байгаагүй их хүчийг бэлдэж, олон улсад ОХУ-ын сүр хүчийг илүү их мэдрүүлсэн хэмээн хүндэлцгээж, энэ цаг үеийн хамгийн нөлөө бүхий эрхэмүүдийн нэгээр нэрлэж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12513
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих